Лалын шашинтай орнууд жуулчдад халгаатай

Twitter Print
2015 оны 11-р сар 12-нд 17:50 цагт
Мэдээний зураг,

Европын өндөр хөгжилтэй орнууд, АНУ, Канад, Өмнөд Америк, БНХАУ, Энэтхэг, Африкийн зарим улсууд аялал жуулчлалын улиралд олон сая хүнийг эх орондоо хүлээж авдаг. Дэлхийн долоон гайхамшгийг үзэхээр сая сая жуулчид АНУ, Энэтхэг, Франц, БНХАУ, Египет зэрэг улсыг зорьдог нууц биш. Аялал жуулчлалаар очиход таатай орон байдаг бол таагүй нөхцөл байдалтай орнууд бас байдаг аж. Доорхи арван улсад жуулчид үзэж харах зүйл багатай, замын түгжрэл, такси болон олон нийтийн үйлчилгээ доголдолтой гэдгийг нь судлаачид тогтоожээ. Европын улсуудад аялахаар бол Польш улс хамгийн тохиромжгүй юм байна.

Мөн дэлхийн хамгийн их түүх дурсгалын цогцолбортой Египет улс энэхүү жагсаалтад багтсан нь сонирхолтой юм. Учир нь лалын шашинтай тус улсын иргэд тийм ч сайхан зантай биш. Мөн энгийн жуулчдын хувьд бэлэг дурсгалын зүйлс нь хэтэрхий үнэтэй. Харин Арабын нэгдсэн Эмират улсын хувьд байгалийн үзэсгэлэнт газар байхгүй. Тэнд хүмүүс ихэвчлэн бизнесийн зорилгоор очдог. Үзэсгэлэнт Ямайка улсад жуулчид очих дуртай ч тэдэнд зориулсан үйлчилгээ маш үнэтэй. Энэтхэг, Пакистаны хувьд бохир, такси, олон нийтийн үйлчилгээ тааруу гэнэ.

Жуулчид аялахад бэрхшээлтэй 10 улсын жагсаалтыг Саудын Араб тэргүүлжээ. Тус улс лалын шашинтнуудын төв гэгддэг. Тиймдээ ч шашнаа маш нягт баримталдаг. Орчин үеийн дундаж хөгжилтэй хот, хязгааргүй мэт элсэн цөлөөс өөр юу ч үгүй юм.

Аялахад хамгийн тохиромжгүй арван улс

1. Саудын Араб

2. Марокко

3. Энэтхэг

4. Пакистан

5. Нигер

6. Ямайк 

7. Арабын нэгдсэн Эмират

8. Египет

9. Бангладеш

10. Польш

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.