Хүний хөгжил 7 үе шатыг дамждаг

Twitter Print
2021 оны 07-р сар 30-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

“Хайрын 40 дүрэм” гэх энэ номонд хүний хөгжил дараах 7 үе шатыг дамждаг гэж бичжээ.

Тухайлбал:

1. Хорвоогийн өнгөнд хууртсан, аз жаргалгүй байгаагийнхаа шалтгааныг өрөөл бусдад тохсон “Ёс суртахуунгүй би”;

2. Цаг үргэлж бусдыг буруутгахын оронд өөрийнхөө өө сэвийг хардаг болж, зарим тохиолдолд өөрийгөө дарж эгэл даруу байхыг эрмэлзэх “Гэмээ ухаарсан би”;

3. “Буулт хийх” гэдэг үгийн утгыг ухаарч, эрдэм мэдлэгийн уурхайгаар аялан бусдаас илүү боловсорч “Урам зоригоор дүүрэн би”;

4. Цэцэн мэргэний уурхайд хүрсэн “Амирлангуй би”;

5. Нэгдэн нийлэхүйн уурхайд хүрсэн, бурхан тэдэнд ямар ч нөхцөл байдлыг тулгасан талархалтайгаар хүлээн авдаг “Сэтгэл ханамжтай би”;

6. Хүн төрөлхтөний замыг гэрэлтүүлэх дэнлүү болж, эрчим хүч хэрэгтэй хэн бүхэнд түүнийг нь түгээж, жинхэнэ багшийн ёсоор зааж сургадаг бөгөөд хүмүүст хувьсал өөрчлөлтийг авчрагч “Сэтгэл ханамжийг түгээгч би”;

7. Төгс төгөлдөр бодгаль болсон “Ариуссан би”;

Эх сурвалж: "Хайрын 40 дүрэм"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.