Хар салхи Өмнөд Хятадыг чиглэж байна

Twitter Print
2014 оны 07-р сар 26-нд 14:19 цагт
Мэдээний зураг,

Раммасан хар салхи Филиппинээс Хятадыг чиглэж байгаа тухай “CNN” мэдээллээ. Энэхүү салхи нь Филиппин улсаар дайрахдаа их хэмжээний хохирол учруулсан байна. Раммасан хар салхи 241 км\цагийн хурдтай, 150 км-ийн циклонтой байгааг шинжээчид тогтоожээ. БНХАУ-ын холбогдох албаныхан шуурхай бэлэн байдалд ажиллаж 40 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлж, урьдчилсан арга хэмжээ авсан аж. Хар салхины улмаас Мэйлан нисэх буудлын 140 нислэг хойшлогдож, Саня усан боомтын 675  усан онгоц аялалаа зогсоон эрэг дээр иржээ.

Азийн өмнөд улсуудад хар салхи ихээхэн хэмжээний хохирол учруулдаг. Зөвхөн Хятад улсад 1973 онд Мэрж, 2006 онд Саомай хар салхи онц их хэмжээний хохирол учруулсан юм. Филиппинд Раммасан хар салхины улмаас 38 хүн амь үрэгдсэн нь бага тоо хэмээн шинжээчид үзэж байна. Хятадад хэдэн зуун хүний амийг авч одож магадгүй хэмээн таамаглаж байгаа юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.