“Би нар” киноны уран бүтээлчид Германыг зорилоо

Twitter Print
2019 оны 10-р сар 09-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Би нар” уран сайхны кино “I, the Sunshine” нэрээр Герман улсын Дресден хотын 24 дэх Шлингел олон улсын кино наадмын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарчээ. 

Улмаар тус наадамд оролцохоор киноны зохиолч, продюсерын хамт Герман улсыг зорьсон байна. Тус киногоор 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хоорондын харилцааны мөн чанар, үнэ цэнийг хүмүүст харуулахыг зорьжээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.