Эцэг эх нь түүнийг Жеймс Бондтой зүйрлэн Жеймс Родригес гэдэг нэр өгчээ

Twitter Print
2014 оны 07-р сар 26-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

“Бразил 2014”-ын мэргэн буучаар 23 настай Колумб залуу тодорсон. Тэрээр таван тоглолтонд зургаан гоол оруулсан аж. Дэлхийн аваргын дараа Испанийн “Реал Мадрид” клубт ирсэн түүнийг ирээдүйн хамгийн шилдэг хөлбөмбөгчин гэж үнэлж байна. Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа түүний тухай олон баримтыг сэтгүүлч, тоймчид нийтлэж байгаа билээ. Эдгээрээс www.goal.com мэдээллийн сайтын нэгэн нийтлэлийг хүргэж байна.

-Эцэг эх нь Хамес Родригесыг Английн алдарт тагнуулч, зохиомол тусгай агент Жэймс Бондын нэрээр нэрлэжээ. Гэвч Англи хэлэнд Жэймс гэж дуудагддаг нэр нь Испани хэлэнд Хамес гэж дуудагддаг.

-Энвигадо клубээс хөлбөмбөгийн замналаа эхэлсэн.

-Тэр ярихдаа ээрдэг байсан ч эмч нарын ачаар асуудлаа шийдвэрлэж чадсан. 

-2010 онд Испанийн Барселона хотын "Эспаньол" клубт очих шахаж байжээ.

-Жеймс игшээ багийнхаа анд Давид Оспиньягийн дүү Даниела Оспиньятай гэрлэсэн. Тэд хоёр охинтой.

-Залуу довтлогч маань Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон гоол оруулсан Колумбын хөлбөмбөгч.

-Хамес Родригес хөлбөмбөгөөс гадна Абьерта их сургуульд инженерийн чиглэлээр сурдаг.

-Тэрбээр сагсанбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигч бөгөөд Кливланд Кавалиерс багийн довтлогч ЛэБрон Жэймсийг шүтдэг. 

-Колумбын шигшээд 2011 оноос хойш хүчин зүтгэж 27 тоглолтонд 11 гоол хийжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.