Заяаны ханиуд яагаад адилхан байдаг вэ?

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Хvн эсрэг хvйстэндээ анхны харцаараа унаж тустлаа дурлаад, амь амьдралаа зориулахаар шийдэх тохиолдол бараг саяд ганц л байдаг байх. Харин хvн гэдэг амьтан яг vнэн хэрэг дээрээ єєртэйгєє хамгийн ижилхэн гадаад тєрхтэй эсрэг хvйстэндээ хамгийн ихээр унаж тустлаа дурладаг гэдгийг та мэдэх vv?  

Саяхан нэгэн томоохон их сургуулийн эрдэмтэд залуусын дунд судалгаа явуулж, хvн бvрт эсрэг хvйснийх нь олон янзын хvмvvсийн зургийг vзvvлж, хамгийн царайлаг хvнийг сонгохыг хvсчээ. Тэгээд сонгосон зураг дээрхи хvний хvйсийг нь фотошопын тусламжтайгаар єєрчлєн харьцуулахад vнэхээр сонирхолтой vр дvн гарсан байна. Жишээлбэл сонгогдсон эмэгтэйн зургийг бага зэрэг эрэгтэйлэг болгож, vсийг нь тайраад, сахал зэргийг нэмээд, нvvрний ерєнхий тєрхийг нь хэвээр vлдээхэд сонголт хийсэн эрэгтэй дvрээрээ гарч ирж байв. Vvнээс vзэхэд хvн єєртэйгєє ижилхэн хvнийг л хамгийн царайлаг гэж vздэг нь тогтоогджээ. Тэгэхээр хvн болгон мєн чанартаа єєрєє єєрийгєє хамгийн vзэсгэлэнтэй тєрхтэйд тооцдог бєгєєд, єєртэйгєє хамгийн ижилхэн хvнтэй хувь заяагаа холбодог байна.

Хүмүүсийн зан аашийг нүүрний хэлбэрээр нь харж судалдаг судлаачдын /физиогномч/ үзэж байгаагаар нүүрний төрх ижил хүмүүсийн зан ааш нь хүртэл ижил байдаг бөгөөд хэл амаа амархан олоцдог гэнэ. Тэгвэл биоэнерги судлаачдын үзэж байгаагаар хүний биеийн эс бүр тодорхой давтамжтай долгион цацруулдаг.

Тэр ч байтугай эрхтэн, булчин бүр өөр өөрийн гэсэн энергитэй бөгөөд бусад биеийн хэсгүүдийн энергиэс өөр байдаг гэнэ. Хэрвээ хүмүүс хоорондоо төстэй байвал энерги нь бие биедээ ойж, бие биеэ тэжээж байдаг. Тэгэхээр гэр бүл нь удаан хугацаагаар, бүр насан туршид хүртэл оршин тогтнож чаддаг юм байна.

Түүнээс гадна физиогномчидод нэгэн сонирхолтой үзэл байдаг аж. Гэр бүлийн хосууд хамт амьдрах явцдаа бие биенийхээ нүүрний хувиралыг өөрийн эрхгүй дуурийадаг учираас адтлхан болдог бөгөөд үүнийг гэрлэлтийн мимикрия буюу элэглэн дуурайх үйлдэл гэдэг байна. Хэрвээ хосууд бие биедээ үнэхээр хайртай бол яваандаа адилхан болдог ажээ.

Таны хайрт таньтай юугаараа адилхан бэ?

Нүд нь ижилхэн хосууд-  Тэдний хамтын амьдрал нь тодорхой тооцоолон боловсруулсан төлөвлөгөөний дагуу явдаг. Хуримын өдөр, амралт, хүүхдийн төрөх өдөр нь хүртэл урьдчилан төлөвлөгдсөн байдаг.

Хамар нь ижилхэн хосууд Тэд ул суурьтай үр бүтээлтэй байхыг эрмэлздэг. Өөрийн гэсэн байшин, зуслантай болохоос гадна жил бүр засвар өөрчлөлт хийх хандлагатай байна. Гэхдээ бүгдийг өөрсдийн гараар.

Хуруунууд, гарын хэлбэр адилхан хосуудГэр бүл чинь хөрөнгө чинээтэй явах заяатай юм байна. Учир нь ижил хуруутай хосууд наймаанд олз омогтой байхыг илэрхийлдэг аж.

Уруул төстэй хосууд Албан тушаалын шатаар хамтдаа мөр зэрэгцэн ахих тавилантай. Харин аль аль нь нимгэн уруултай бол ажлын амжилтаар дүүрэн байх аж.

Нүүрний хэлбэр адилхан хосууд - Сексийн амьдрал нь насан туршид хангалуун байхыг илтгэдэг.

 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.