Ид залуу насандаа усанд живж амиа алдаж байгаа нь харамсалтай

Twitter Print
2014 оны 07-р сар 26-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

Наадмаас хойш цаг агаар тогтворгүй бол хур бороо ихээр орох болсон. Үүнээс болж гол мөрөн үерлэж иргэд усанд амиа алдах нь ихэслээ. Сүүлийн хэдхэн хоногийн дотор 18 хүн усанд живж амиа алдсан нь харамсалтай. Дээрх хүмүүсийн дийлэх нь эрчүүд, 18-25 насных нь байгаа харамсаад баршгүй юм. Ид хийж бүтээх залуу насандаа цаг бусаар амиа алдсан нь байж боломгүй зүйл билээ. ЦЕГ, Онцгой байдлын газар Туул, Ерөө, Орхон голын дагуу завьт эргүүл ажиллуулж байнгын бэлэн байдалд байгаа ч усанд осолдсон иргэдийг цаг алдалгүй аварч чадахгүй байгаа билээ. Энэ нь тухайн иргэдээс их хамаарч байна. Усанд хэн нэгэн нь осолдсон бол шууд холбогдох газарт мэдэгдэж тусламж авах нь зүйтэй юм. Харин ЦЕГ, Онцгой байдлын ажилчид алхам бүрт иргэдийг дагаж явах боломжгүй юм.

Ийм ЦЕГ, Онцгой байдлын алба иргэдэд сэрэмжлүүлж үер түвшинд хүрсэн гол мөрөн, түүний ойролцоо аялж зугаалахгүй, хөдөө орон нутгийн иргэд үер усны аюулаас болгоожмтой байхыг анхааруулж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.