Хүүхнүүд ээ, наашаа суугаарай. Дэлгүүр хэсэх нь эрүүл мэндэд тустай гэнэ шүү

Twitter Print
2016 оны 05-р сар 05-нд 18:40 цагт
Мэдээний зураг,

Их Британийн эрдэмтдийн судалгаагаар дэлгүүр хэсэх нь хүмүүсийн наслалтыг уртасгаж, жин нэмэгдэхээс сэргийлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, байнга хэсэх нь биеийн тамирын зааланд хичээллэсэнтэй адил үр дүнд хүргэх аж. Ингэхдээ чухам аль нь арай хямд тусах нь тодорхойгүй. Дэлгүүр хэсэх дуртай эмэгтэйчүүд эрч хүчтэй, эрүүл, жингийн илүүдэлгүй байх нь элбэг аж. Британийн эрдэмтдийн тайлбарласнаар дэлгүүрээр хэсч худалдаа наймаа хийх нь фитнесээс илүү үр ашигтай байж магадгүй. Учир нь эмэгтэйчүүд нэг жилд 300 гаруй км-ийг дэлгүүрт алхаж өнгөрүүлдэг байна. Ингэхдээ 14 мянган килокалори зарцуулдаг (ойролцоогоор 70 хавтгай шоколад) аж.

Тиймээс дэлгүүр хэсэх нь асар их хөдөлмөр бололтой. Сайн дурын 20 хүн оролцсон туршилтаар тэд дэлгүүрээр явахдаа биедээ алхаа хэмжигчтэй явсан аж. Туршилтад оролцогч бүсгүйчүүд нь хувцас хунар худалдаж авахаар явахдаа болоод бүр жижиг сажиг зүйл авахаар явсан ч, тэр бүрээ тооцох ёстой байлаа. Ингээд үзэхээр  зөв зохион байгуулсан “шопинг” нь биеийн дасгал болдог гэнэ. Үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд аливаа нэгэн юм авахдаа  гар хөлөө сунгах, хүнд цүнх сав барьж явах болон долоо хоногт хоёр цагаас доошгүй дэлгүүр хэсэх ёстой. Дэлгүүр хэсэхийн ид шид бас үүгээр дуусахгүй гэж сэтгэлзүйчид тодорхойлж байна. Тэдний ярьснаар эмэгтэйчүүд фитнесст хичээллэснээс илүү их хэмжээний калорийг гэрийн ажил хийхдээ зарцуулдаг.

Ихэнх эмэгтэйн хувьд чөлөөтэй дэлгүүр хэсч, худалдаа наймаа хийх нь ямар нэгэн хэрэгтэй зүйлээ олж авахад биш харин өөрийгөө баярлуулахын тулд байдаг аж. Энэ нь сэтгэл зүйн үүднээс маш сайн ба сэтгэл зүйн энэхүү дасгалыг бүсгүйчүүд амжилттай ашигладаг. Өөрөөр хэлбэл, бухимдсан ганцаардсан үедээ ч дэлгүүр хэсэх нь бүсгүйчүүдэд дэм болдог байна. Дэлгүүр хэсэх дуртай бүсгүйчүүд нь өөртөө багагүй чухал хүчин зүйлийг онцолж болно. Энэ бол дэлгүүр хэсэх нь залуужуулдагтай холбоотой хүчин зүйл гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Ийм нээлтийг Америкийн эрдэмтэд хийсэн бөгөөд тэдний судалснаар нэртэй брэндийн дэлгүүрүүд,  салонуудаар долоо хоногт таваас доошгүй үйлчлүүлдэг эмэгтэйчүүд хүнд өвчин тусдаггүй, наснаасаа эрт хөгшрөх шинж тэмдэг байдаггүй аж. Мэргэжилтний ярьснаар англи хэлэнд “Window shoping” гэх үг байдаг.

Зарим хүн бараа таваар худалдаж авахгүйгээр зүгээр л дэлгүүр хэсдэг. Гэтэл ямар нэгэн юм худалдаж авах боломжгүй хүмүүсийн хувьд бол энэ нь сэтгэл санааны гутрал болдог бололтой. Өөрөөр хэлбэл, мөнгөгүй хэсэх нь сэтгэлзүйд таагүй нөлөө үзүүлж болзошгүй. Тэгвэл дэлгүүр хэсэхээс болоод жинхэнэ сэтгэл санааны хямралд ордог хүмүүс бол эрэгтэйчүүд гэнэ. Их Британийн сэтгэлзүйч Дэвид Льюисийн ярьснаар эрчүүд дэлгүүр хэсэх үедээ эмх замбараагүй байдлыг зохицуулж буй цагдаа шиг бухимдлаар дүүрэн байдаг. Учир нь тэд хүй нэгдлийн үеэс л зэрлэг амьтан хөөж хэдэн мянган км гүйсээр байгаад маш алсын хараатай  болсон. Дэлгүүрт эрэгтэйчүүд оронгуутаа Zigzag байдлаар буюу хөрөөний ир шиг явдаг.  Энэ нь тэдний тархийг амархан ядраадаг аж.

Эрэгтэй хүний уураг тархи эмэгтэй хүнийхээс ялгаатай нь арван таван минутын дараа ядарч эхэлдэг. Тэд дэлгүүрээр хэсэхдээ уцаартай болдог нь ийм учиртай. Харин эмэгтэйчүүд эсрэгээр улам сэргэдэг. Тэдний ийм завсрын хараа маш сайн байдаг. Тиймээс тэд дэлгүүрийн лангууг тэр чигээр нь харж чаддаг. Тэд бас үүнээсээ таашаал авдаг. Эрэгтэйчүүд нь дэлгүүрт байх шинэ хором бүрээс итгэлгүй болж ирдэг. Үүнд санаагаа зовоох хэрэггүй. Юутай ч эмэгтэй, эрэгтэй хүмүүс цугтаа дэлгүүр хэсвэл эрэгтэй нь ямар нэгэн зүйл худалдаж авч өгч л таарна. Энэ бол эрчүүдийн хувьд ч өөрийгөө сурталчлах чухал үйл явдал аж.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.