
Сүүлийн хэдэн сар дэлхий улс орнуудад нисэх онгоц, авто машин, усан онгоц зэрэг зэрэг осолдож олон мянган хүний амь үрэгдсэн. Малайзын хоёр ч иргэний агаарын тээврийн онгоц сураггүй болж осолдсон бол БНСУ-ын Сеол хөлөг онгоц далайд живсэн нь саяхан. Гэтэл Энэтхэгийн Телангана мужид сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлдөж 19 хүн амь үрэгдсэн банйа. Автобусанд явсан жолооч болон сурагчид амиа алдсан бол галт тэргэнд зорчиж явсан хүмүүст ямар нэгэн аюул учраагүй аж.
Дээрх осол Медак дүүргийн Масайпет тосгоны ойролцоох автомат удирдлагатай төмөр замын гарам дээр болжээ. Тус улсад маш олон автомат удирдлагатай төмөр замын гарам байдаг аж. Эдгээр гарамнуудаас үүдэн жилд олон хүн амиа алддаг гэсэн судалгаа гарчээ. Өдөрт 9000 галт тэрэг 23 сая хүнийг тээвэрлэдэг Энэтхэг улсад холбогдох газрууд нь аюулгүй байдлыг огт хангадаггүй гэдгийг хэлж байлаа. Мөн зарим үед галт тэрэг замаасаа гарч осол гаргах нь буурахгүй байгааг мэдээлж байв.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505