Хүчил - шүлтийн тэнцвэр

Twitter Print
2021 оны 03-р сар 06-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Шингэний хүчил шүлтийг тодорхойлдог үзүүлэлт рН-г 20-р зууны эхэн үед Дани улсын химич Сорен Петр Лауриц бий болгосон. РН нь Potential Hydrogen (нүүрстөрөгчийн потенциал) гэдэг үгний товчлол ба тухайн шингэний устөрөгчийн ионыг татаж чадах хэмжээг илэрхийлдэг үзүүлэлт.

Организмд явагддаг биохимийн урвалын хурд рН -с шууд шалтгаалдаг. Эсийн үйл ажиллагааг рН зохицуулдаг. Тиймээс рН-н өөрчлөлт организид физиологийн том өөрчлөлт дагуулдаг байна. Цусны хүчил-шүлтийн тэнцвэрийг организмын хамгийн чухал химийн тэнцвэр гэж үздэг. Яагаад гэвэл эсийн үйл ажиллагаа энэ рН-с хамаардаг. Организмын ферментийн идэвхи болон хурд , эсийн цэнэгийн хэмжээ бас рН-с шууд хамааралтай.

Эсийн шингэн болон цусны рН 7,4 байвал сулавтар хүчиллэг орчин бүрдэж организмын үйл ажиллагаа хэвийн явагдаж хүн эрүүл байдаг. Харин үүнээс багасвал организм хүчиллэг болж хүчилтөрөгчийн хангамж дутагдаж хүн ядарч тамир тэнхээ муу болж мөөгөнцөр, хөгц, паразит, өвчин үүсгэгч бактери, вирус үржиж төрөл бүрийн өвчнөөр өвчлөх боломж бүрдэж, томуугийн халдварыг ч эсэргүүцэх чадваргүй болдог. Организм хүчиллэг болоход чөлөөт радикалын довтолгоо ихсэж эсийн митохондрыг гэмтээж архаг өвчнөөр өвчлөмтгий болохоос гадна хорт хавдраар өвчлөх магадлал ихэсдэг байна.

45 наснаас хойш организмд содын хэмжээ багасдаг бөгөөд үүний нөлөөгөөр организм хүчиллэг болох хандлагатай байдаг ба ходоод гэдэсний өвчин, үе мөч, зүрх судасны өвчин, чихрийн өвчин, бөөрний өвчин, элэг, нойр булчирхай, эмэгтэйчүүдийн өвчин зэрэг олон архаг өвчнөөр өвчлөх суурь тавигддаг байна. Тархи хүчиллэг болвол Альцгеймерийн өвчин, ой ухаанаа алдах өвчин үүсдэг. Хүчиллэг орчинд хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг бактери, вирус, мөөгөнцөр үржих таатай нөхцөл бүрддэг ба организмын аль хэсэгт нь илүү их өвчин үүсгэгч бактери, вирус, мөөгөнцөр хуримтлагдана тэнд нь үрэвсэл бий болдог. Организмын рН 6,4-с бага болоход ферментүүд идэвхгүй болж хоолыг боловсруулж чадахгүй болж витамин, минерал болон бусад тэжээлийн бодисыг авч чадахгүй болдог. РН 6.2 болоход дархлааны эсүүд "унтамхай" болдог.

Хүчиллэг организмд цус хүчиллэг болж цусны улаан эсүүд хоорондоо наалдан хүчилтөрөгч болон бусад тэжээлийн бодисыг эсрүү зөөж чадахгүй болж, эсэд байгаа бодисын солилцооны үлдэгдлийг цэвэрлэж чадахгүй болдог ба цагаан эсийн тоо цөөрч дархлааны тогтолцоо үүргээ гүйцэтгэж чадахгүй болдог. Ийм үед цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалсан ч хүчилтөрөгч эсэд очиж чадахгүй. Хүчиллэг организмд эсийн шингэн өтгөрч витаиин, минерал, хүчилтөрөгчийг өөртөө шингээж авч чадахгүй болдог. Энэ үед эд эс маань багалзуураа шахуулж байгаа юм шиг амь тэмцэж байдаг ба хүн юм идээд цадахгүй байгаа юм шиг санагдаж улам их идэх хандлагатай болдог. (Эд эс О2-н дутагдалтай үед байнга өлсөх мэдрэмж төрдөг).

Ийм үед ядарч ,тамир тэнхээ муудаж, зүрх дэлсэж, цээж давчдаж, даралт тогтворгүй болж, нойр муудаж, өглөө босоход амраагүй босдог болж, толгой өвдөж, анхаарал төвлөрөхгүй юм мартдаг болж, сэтгэл тайван биш болж, цочир ууртай болдог. Энэ үед хүмүүс ядаргаа гэж бодож 9 банштай цай, эсвэл хар шөл ууж биеэ улам хүчиллэг болгодог. Эмч нар бид мэдрэлийн ядаргаа гэж оношлож тайвшруулах эм, нойрны эм болон ямар нэг өвдөлт байвал үрэвслийн эсрэг эм бичиж дээрээс нь ходоод хамгаална гэж ходоодны хүчлийн ялгаралтыг хориглодог эм өгч өвчтөнийхөө биеийг улам хүчиллэг болгож нөгөө ертөнц рүү явах замыг нь шулуутгаж өгдөг. Хүчиллэг организм шүд, яснаас минералыг салган авч хэт их хүчлийг саармагжуулдаг ба үүнээс шалтгаалж шүд, яс хэврэгшиж, организм минералын дутагдалд ордог.

Минерал багатай үед организм хүчиллэг болж бамбай булчирхайг доройтуулдаг ба энэ нь бөөрний үйл ажиллагааг алдагдуулж бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг сулруулж бодисын солилцоог удаашруулдаг ба энэ нь эргээд организмыг хүчиллэг болгодог. Энэ үед нь Хашимото гээд эмчлээд байвал юу болох нь ойлгомжтой биздээ. Хүчиллэг ус нь ус дамжуулах хоолойг зэврүүлж муутгадаг. Ундны усанд нь минерал ихтэй нутгийн хүмүүс урт насалдаг болохыг Америкийн судлаачид баталсан байна. Усан бассейны ус хүчиллэг байвал микроб түргэн үрждэг ба ийм ус нь усан дотор байгаа хэрэгслүүдийг түргэн муутгадаг тул үүнээс сэргийлж шүлтлэг байлгадаг байна. Организмд ходоодны хүчил хамгийн их хүчиллэг байдаг ба нулимс , бүдүүн гэдэс, үтрээний шингэн нь сулавтар хүчиллэг байж өвчин үүсгэгч микроб , мөөгөнцрөөс эдгээр эрхтнүүдийг хамгаалж байдаг.

Шүлсний рН 6,5- 7 байвал хэвийн гэж үздэг, шүдэнд чулуу үүснэ гэдэг нь амны хөндий хүчиллэг байгааг харуулдаг байна. Өглөөий шээс хүчиллэг байдаг(6-6.5 рН)ба орой 7.4 болвол эрүүл мэнддээ санаа зовохгүй байж болно гэнэ. Шээсний рН -г өдөрт 3-4 удаа үзэж дундаж хэмжээг гаргадаг. Бага насны хүүхдийн рН нь 7.5 байдаг ба энэ нь эрүүл байгаагын баталгаа юм. Организмд рН нэмэгдэхийн хэрээр эсийн хүчилтөрөгчийн хангамж нэмэгддэг. РН-г 4-с 5 болгоход хүчилтөрөгчийн хангамж 10 дахин нэмэгддэг, 4-с 6 болговол 100 дахин, 4-с 7 болговол 1000 дахин их хүчилтөрөгч эсэд нэвтрэн орж эсийн амьсгалыг сэргээдэг байна. Өнөөгийн анагаах ухаанд "Эсийн амьсгалыг сэргээх", "Эсийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах" гэсэн ойлголт бараг байхгүй, энэ нь зөвхөн физиологийн асуудал юм шиг л ханддаг. Гэтэл хүн өвчлөх үү, эрүүл байх уу гэдэг нь эсийн амьсгал хэвийн байна уу үгүй юу гэдгээс шууд шалтгаалдаг. Хүн өвчилбөл эмээр бөмбөгддөг анагаах ухаан болоод байна. Гэтэл эсийн амьсгалыг сэргээвэл олон өвчнийг хямд аргаар, түргэн хугацаанд эмчилж болдгийг ерөөсөө ярихгүй байгаа. Тиймээс архаг өвчнийг эмчилж чаддаггүй. Үүний "ачаар" Польш улсад 100 гаруй монгол эмч ажиллаж байгаа. Хэрвээ европ эмнэлэг архаг өвчнийг эмчилдэг болчихвол энэ эмч нар бүгд ажилгүй болно. Хорт хавдрын өсөлтийг ч бас эсийн амьсгалыг сэргээж байж л зогсоож чадна гэдгийг бид ойлгох ёстой.

Хүчиллэг организмд хүчилтөрөгчийн хэмжээ маш бага болж эсийн амьсгал алдагдахад эс нь хүчилтөрөгчөөр амьсгалдаггүй эс болон хувирдаг ба үүнийг хорт хавдар гэж нэрлэдэг. Хавдрын эс өөрөөсөө сүүний хүчил ялгаруулж эргэн тойрондоо хүчиллэг орчин бүрдүүлж организмыг улам хүчиллэг болгож байдаг. РН-г 7,4-с их болгоход хавдрын эс идэвхигүй болж , рН-г 8,0 болгоход хавдрын эс амьдарч чадахгүй болж үхэж эхэлдэг байна. Харин эрүүл эсэд энэ үед ямарч өөрчлөлт гардаггүй . Махгүй хоол, түүхий ногоо, шинэ ногоо жимсний шүүс, минералын бэлдмэл, сод зэрэг нь организмыг шүлтлэг болгодог байна. Бүх насаараа хүний биеийн үйл ажиллагааг судалж физиологоор хамгийн олон ном бичсэн dr. Arthur C.Guyton : хүний организм эрүүл байхын тулд шүлтлэг бөгөөд устөрөгчийн хасах ион ихтэй байх ёстой гэж баталсан байна. Мах,сүү, гурилан бүтээгдэхүүн байнга хэрэглэдэг хүмүүсийн организм хүчиллэг байдаг байна, харин махгүй хоол, түүхий ногоо, шинэ ногоо жимсний шүүс, зэрэг нь шүлтлэг орчин бий болгодог байна.

Организмыг шүлтлэг болгох аргууд:

-Ultimate pH Balance -72 төрлийн минерал агуулдаг ба уух усандаа хэд дусаагаад уудаг (Америк, канад улсад байдаг)

-1/2 нимбэгний шүүсийг + 1/4 халбага сод дээр нэмээд дээрээс нь 1/2 аяга халуун ус хийгээд бүлээн бодохоор нь ууна( өдөрт 4-6 удаа )

-1 том халбага алимны цуу + 1/4 халбага сод нэмж дээрээс нь 1/2 халуун ус хийж бүлээн болохоор нь ууна ( 4-6 удаа ) ( виноны цуу бас болно)

-АlkaSeltserGold гэж германд үйлдвэрлэсэн сод, кали агуулсан таблетка байгаа

-Шүлтлэг ус байнга уух

Организмын рН нь шүлтлэг байвал гаднын хорт бодисыг саармагжуулж, эд эс өөрийгөө нөхөн төлжүүлж, эрч хүчтэй эрүүл байж хөгшрөлийг удаашруулдаг байна. Шүлтлэг организмтай байвал өвлийн ханиад, короно вирусын халдвараас ч айхгүй байж болно. Монголчууд бидний хоолны соёл маань хүчил үүсгэдэг тул эрүүл мэндийн эсрэг үр дагавар авчирдаг, дээрээс нь агаарын бохирдол, машины утаа, баталгаагүй хүнс бүгд эрүүл мэндийг доройтуулна. Тиймээс бид нар дээрх аргуудын аль нэгийг нь хэрэглэж организмаа шүлтлэг болговол бага зардлаар өвчнөөсөө салж, цаашилбал олон архаг өвчин болон хорт хавдраас сэргийлж чадах юм.

Бадрахын Баярсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.