Японы тэрбумтан өөрийн дагагчиддаа 9 сая ам.долларыг тараах гэнэ

Twitter Print
2020 оны 01-р сар 10-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Японы тэрбумтан Юүсакү Мэзава твиттер дэх дагагчиддаа 1 тэрбум иен буюу 9 сая орчим ам. долларыг тарааж өгнө гэдгээ мэдэгджээ.

Тэрээр YouTube цахим платформоор дамжуулан 1 сая иен хүний амьдралд хэрхэн нөлөөлж болохыг судлах "нийгмийн чухал ач холбогдол бүхий туршилт" явуулах гэж буйгаа мэдэгдсэн ба туршилтын эхэнд тэрээр твиттер дэх дагагчдаасаа нэг мянгыг нь сугалаагаар сонгон, хүн тус бүрт 1 сая иен өгөх аж. Юүсакү Мэзавагийн туршилтад орох хүсэлтэй дагагчид нь түүний твитийг 1-р сарын 7-ны шөнө дундаас өмнө ретвит хийхэд л хангалттай байсан аж.

Тэрбумтаны хэлж байгаагаар тэрээр сонгогдсон хүмүүс рүү өөрийн зүгээс зурвас илгээж сонгогдсоныг нь мэдэгдэх гэнэ. Түүнчлэн сонгогдсон хүмүүс Юүсакү Мэзавагийн өгсөн мөнгийг хүссэн зүйлдээ зарцуулж болох ба мөнгөнийхөө зарцуулалт болон тухайн мөнгө амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаар хэд хэдэн асуултанд хариулах ёстой аж. Юүсакү Мэзавагийн мэдэгдлийн дараа түүний твитийг 4 сая гаруй хүн ретвит хийжээ.

Online shopping mogul Yusaku Maezawa зурган илэрцүүд

Тэрээр 2019 оны 1-р сард мөн л твиттерийн 100 хэрэглэгчдэд тус бүр 9000 мянга гаруй ам. доллар өгч байсан ба түүний твитийг тэр үед 4.68 сая удаа ретвит хийж, рекорд тогтоож байсан аж. Японы хамгийн том цахим худалдааны платформыг үүсгэн байгуулагч Юүсакү Мэзавагийн хөрөнгө Форбс сэтгүүлээс мэдээлж байгаагаар 2 тэрбум орчим ам. долларт хүрчээ. Тэрээр уран зургийн хорхойтон ба 2017 онд Жан Мишэль Баскиягийн уран зургийг 111 сая ам. доллараар худалдан авч байсан билээ. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.