Эстони ЗХУ-ын үед баригдсан хөшөөнүүдийг буулгаж эхэлжээ

Twitter Print
2022 оны 08-р сар 17-нд 14:52 цагт
Мэдээний зураг,

Эстони улс Зөвлөлт холбоот улсын үед баригдсан дайны сэдэвтэй хөшөөнүүдийг буулгаж эхэлжээ. Энэхүү алхам нь ОХУ Украин руу довтолсон явдалтай холбоотойгоор "нийгэмд дайсагнасан хандлага нэмэгдэх, хуучин шархыг сэдрээхээс" сэргийлэх зорилготой хэмээн Эстоний засгийн газар мэдэгджээ. ОХУ-тай хиллэдэг Нарва хотод байрлах алдарт Т-34 танкийг буулгаж, Эстонийн Цэргийн музейд шилжүүлээд байна.

Нарва нь Эстонийн 3 дахь том хот бөгөөд хүн амынх нь 97 хувь нь орос хэлээр ярьдаг аж. Эстони улс ЗХУ задарсны дараа буюу 1991 онд тусгаар тогтнолоо зарласан билээ.

Т-34 танкны хөшөөг өнгөрсөн мягмар гарагт буулгаж, байлдааны ачааны машин дээр байрлуулан, 200 км цаана байрлах музей рүү хөдөлжээ.

Эстонийн эрх баригчдын мэдээлснээр олон нийтийн газруудад байрлах дайны сэдэв бүхий хөшөө дусргалын ойр орчмыг тодорхой хугацаагаар хаалттай байлгахаар болсон байна.

ОХУ-ын Украинд явуулж буй дайн Нарва хотод нөхцөл байдал хурцдах, сөргөлдөан үүсэх шалтгаан болж байна хэмээн эстоничүүд үзэж байна.

Эстонийн Ерөнхий сайд Кайя Каллас Эстонийн засгийн газар "оросуудад өнгөрснийг ашиглаж Эстонийн энх тайвныг үймүүлэх боломж өгөхгүй" хэмээн онцолж, "Нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж, Нарва дахь хөшөө дурсгалуудыг тойрсон үл ойлголцол нэмэгдэж байгаатай холбоотойгоор хэв журам, дотоодын аюулгүй байдлаа хадгалахын тулд бид шуурхай арга хэмжээ авах ёстой." хэмээн мэдэгджээ.

Эстонийн Гадаад харилцааны сайд Урмас Рейнсалу дайны сэдэвтэй хөшөө дурсгалуудыг Оросын дарангуйллыг магтан дөвийлгөх зорилготой босгосон хэмээн тэдгээр хөшөө дурсгалууд нь Эстонийн олон нийтийн газруудад байх ёсгүй гэжээ.

Т-34 танкнаас гадна Дэлхийн 2-р дайны оршуулгын газрыг өөр газарт шилжүүлж, булшны чулуунуудыг нь энгийн чулуугаар солихоор болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Оросын эрх баригчид Эстонийн засгийн газрын шийдвэрийг буруушааж буйгаа мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, "Түүхийн эсрэг дайн, тэр дундаа хамтын түүхээ үгүйсгэж, Европыг фашизмаас аварсан хүмүүст зориулагдсан хөшөө дурсгаоуудыг буулгаж байгаа нь байж боломгүй зүйл." хэмээн онцолжээ.

Эстонийн засгийн газар Зөвлөлтийн үед баригдсан хөшөө дурсгалуудыг буулгахаас гадна ОХУ-ын иргэдэд олгосон 50 мянга орчим визийг цуцалжээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд У. Рейнсалу, "Оросууд, Оросын нийгэм Украины газар нутагт болж буй балмад хэрцгий явдалд ямар нэг байдлаар ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой." хэмээн ярьсан байна.

Эстониос гадна Латви, Литва, Чех зэрэг улс орнууд Оросын иргэдэд виз олгохоо зогсоогоод байгаа бол Финлянд улс оросуудад олгож буй визнийхээ тоог багасгажээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (129.205.124.225) 2022-08-18 12:17
      • 0
      • 0

      Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • DR UROLOGIST

      (129.205.124.225) 2022-08-18 12:17
      • 0
      • 0

      Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Иргэн

      (103.57.94.60) 2021-04-21 18:54
      • 0
      • 1

      Зөв,Ерөнхий сайд Оюун эрдэнэ нэн даруй огцрхгүй бол байдал ноцтой боллоо. Цаашид бүр хэцүү болох нь тодорхой боллоо. Ерөнхий сайд энэ олон хоног ганц ч үг дуугарсангүй.Ард түмнээ басаж доромжлох нь хэтэрлээ.

      Хариулах

    • Зочин

      (103.57.94.60) 2021-04-21 10:46
      • 0
      • 1

      Оюун эрдэнэ Ерөнхий сайд хийж чадахгүй нь тодорхой боллоо. Мэдлэг боловсрол муу, туршлага бахйгүй, өөрийн толгойгүй, алсын хараагүй, хий хоосон мөрөөдөж, гоё үг хэлэх дуртай, улсаа боддоггүй, хар амиа боддог, шоучин гээд маш олон муу шиж чанар нь энэ хэд хоногт ил боллоо. Одоо бушуухан чаддаг хүнд зайгаа тавьж өгөх хэрэгтэй байна. Тэгэж байж Монгол сэхнэ.

      Хариулах

    • Зочин

      (202.179.21.226) 2021-04-21 07:56
      • 0
      • 1

      Харьцангуй хяналттай цөөн тоотой тэдгээрийн хавьталаа бүртгээд байж болж байсан юмыг Оюун-эрдэнэ гэдэг ерөнхий сайд царайлсан шоучин гарч ирээд биеийн амрыг харж хорио тогтоохгүй гэж бүх юм задгайруулсан, эрүүл мэнд салбараас өгсөн зөвлөмжийг хэдэн ч удаа хэрэгсэхгүй зоргоороо авирлаж нарантуулаар хоёр ч удаа очиж шоудсанаас улсаараа хориол амсч сүйрэх нь. МАН-ын мангаруудаа наад хэлээ зажилсан бацаанаа арай ажлын туршлагатай монгол шашин номтой хүнээр солио бүтэхгүй нь.

      Хариулах