БНХАУ бүх талын шинэчлэлд дахин анхаарал хандуулах боллоо

Twitter Print
2013 оны 11-р сар 13-нд 16:04 цагт
Мэдээний зураг,

 

 Хятадын эдийн засгийн хөгжил 2020 он гэхэд шийдвэрлэх амжилтанд  хүрэх төлөвтэй байна. Энэ тухай Хятадын Кммунист намын Төв Хорооны гуравдугаар Бүгд хурлаас гаргасан “ Шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх чухал асуудлууд” тогтоолд дурджээ.

Синьхуа агентлагийн иш татсан уг баримт бичигт “хятадын эдийн засгийн нөөцийг хуваарилахад зах зээл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болно”. Үүний  зэрэгцээ “олон нийтийн өмч үндсэн гол үүрэгтэй“ гэж цохон тэмдэглжээ.

Тогтоолд “ шинэчлэлийг тал бүрээр гүнзгийрүүлэхийн гол зорилго хятадын социализмын хөгжлийн онцлогийг боловсронгуй болгон, засаг захиргааны бүтцийг шинэчлэх бөгөөд тэдгээрийн боломжуудыг нэмэгдүүлэхэд оршино“ гэжээ.

Баримт бичигт “засгийн газар, зах зээлийн хоорондын харилцааг зөв шийдвэрлэх нь гол асуудал” гэж цохон тэмдэглээд засгийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх болон зах зээлийн нөөцийг хуваарилахад гол анхаарлыг хандуулахыг санал болгож байгааг онцолсон байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.