
Мьянмарын нийслэл Нэйпидо хотод өнгөрсөн мягмар гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдыг тараахын тулд даралттай ус шүршигч, резинэн сум, нулимс асгаруулагч хий зэргийг ашиглажээ.
Жагсаалын үеэр эмнэлэгт галт зэвсгийн сумны шархтай эмэгтэй хүргэгдэн ирсэн талаар нэгэн эмч Ройтерс агентлагт мэдээлсэн бол Франс Пресс агентлаг яаралтай тусламжийн тасгийн эмч нар хүргэгдэн ирсэн өвчтнүүдийн шархыг үндэслэн цагдаа нар жагсагчдын эсрэг галт зэвсэг ашигласан байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн талаар бичжээ. Жагсагчид цэргийн эргэлтийг эсэргүүцэж, ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чи болон Ардчиллын төлөөх үндэсний лиг намын гишүүдийг яаралтай суллахыг шаардаж байгаа юм.
Цэргийн эргэлтийг удирдсан Мьянмарын армийн ерөнхий командлагч Мин Аун Хлаин олон хүн нэг дор цугларахыг хориглосон журмыг зөрчсөн хэн ч байсан шийтгэл хүлээнэ гэдгийг анхааруулжээ. Мьянмарын Ардчиллын төлөөх үндэсний лиг намын Янгон дахь төв байрыг цэргүүд нэгжиж, сүйтгэсэн болохыг тус намын зүгээс мэдэгджээ. Мьянмарын төрийн өмчит телевизээр жагсагчдыг тараах явцад цагдаагийн нэг албан хаагч гэмтэж, Мандалай хотод жагсагчид цагдаагийн автомашиныг эвдэлж, сүйтгэсэн талаар мэдээлжээ. НҮБ Мьянмарт болж буй үйл явдалд зовниж буйгаа илэрхийлэн, "Жагсагчдын эсрэг хүч ашиглах нь байж болшгүй зүйл." хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн даваа гарагт Цэргийн ерөнхий командлагч Мин Аун Хлаин олон нийтэд хандаж хийсэн анхны мэдэгдэлдээ цэргийн эргэлт хийх болсон нь өнгөрсөн жилийн 11-р сард болсон парламентын сонгуулийн булхайтай холбоотой хэмээн тайлбарлажээ. Тэрээр шинээр томилогдсон сонгуулийн ерөнхий хороо дахин сонгууль зохион байгуулна гэдгийг мөн тухайн сонгуулийн ялагчийг Мьянмарын арми хүлээн зөвшөөрнө гэдгийг онцолсон байна.
Тус улсад болж буй үйл явдалтай холбоотойгоор Шинэ Зеландын зүгээс Мьянмарын цэргийн удирдлагуудад хилийн хориг тавьж, Мьянмартай тогтоосон бүх өндөр түвшний харилцаагаа зогсоож буйгаа мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн департаментаас жагсагчдын эсрэг хүч хэрэглэх явдлыг хатуу эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.211.53.56) 2023-02-22 12:16БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах