
Монголчууд гэр орноо өөд нь татах, шинэ гэр төхөөрч, байр сууц барихдаа дэлгэр цагийг сонгодог. Өөр тохиромжтой цаг хугацаа байх биш ямар, чухам энэ цаг үед орон гэртээ засвар хийж, өнгө үзэмж нэмэхэд анхаардаг учир цаг үеийн зөвлөгөө хүргэе. Америкийн The Huffington Post цахим хуудсанд сонирхолтой нэгэн зөвлөгөө нийтэлсэн байх юм. Хүмүүс орон гэртээ засал чимэглэл хийхдээ нийтлэг гаргадаг, дараа нь засаж залруулж болдоггүй арван алдааг уг зөвлөгөөгөөр анхааруулжээ. Үүнд:
1. Хэт их чимэглэх. Гэрийн эздэд таалагддаг олон сайхан зүйлс буюу эд хогшил хэт их байх тусам ирсэн зочид толгой сэгсрэн эрүүл ухаантай эсэхийг гайхна.
2. Зураг, чимэглэлийг хэт дээр өлгөх. Жишээ нь, уран зураг хүний нүдний харааны төвшинд байх ёстой. Ирсэн зочид дээшээ өлийж харахгүй байхаар.
3. Хөшиг тогтоогчийг хэт доор өлгөх. Цонхны харьцаанаас шалтгаалж тасалгаанд нэвтрэх гэрэл бага байдаг учир хөшиг тогтоогчийг таазны яг доод хэсэгт бэхлэх нь зүйтэй.
4. Зохицоогүй шийдэл. Жишээ нь усанд ойр шийдэл загвартай байшинг уснаас хаа хол газар барьсан байх.
5. Хэт их гэрэлтүүлэг. Тасалгаанд 100 Вт-ын ганц чийдэн байснаас 25 Вт-ын дөрөв байх нь илүү зохимжтой.
6. Бүх зүйл ягштал чамбай байх. Гэр доторх сэтгэлд тавлаг бүх зүйлсийн дотроос гэнэтийн мэт сондгой зүйл тохиолдох нь бас тааламжтай байдаг.
7. Бүгдийг хослуулах. Эд хогшил хэрэглэлийг хослуулж авах хэрэггүй, 3 болон 5 гэсэн сондгой тоотой байвал эерэг эрчим хүчийг дууддаг.
8. Бүгдийг "тэнцүүлэх". Харин үүний эсрэгээр эд зүйлсээ том, жижиг, өндөр, намаар нь зэрэгцүүлэн зохицуулж тавибал илүү сэргэг уур амьсгал төрүүлдэг.
9. Ор, буйданг хөндөлдүүлэн тавих. Энэ бол зөвхөн дизайнеруудын арга шийдэл. Тиймээс гэртээ энэ маягаар тэрслүү уур амьсгал бүрдүүлэх хэрэггүй.
10. Хэдий сайхан ч, өөрт хэрэггүй зүйл. Өөрийн амьдралын хэв маяг, дадал зуршилд тохируулан гэр орноо тохижуулах хэрэгтэй. Жишээ нь, хэрвээ та хоёр сайхан том нохойтой, түүнээсээ салмааргүй байгаад зочдын өрөөндөө хөвсгөр зөөлөн, цагаан хивс дэвсэхийн огт хэрэггүй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.