
Таны хурууны жижиг үеэр өвдөж, хавдаж, хэлбэрээ алдаж байна уу? Шалтгаан нь тодорхойгүй, олон үеийг хамарсан хэрлэг төст аутоиммунны системийн өвчнийг ревматойд артрит гэнэ.
Ревматойд артрит нь ихэнхдээ 30-50 насанд илэрч эхлэх боловч бүх насныхан өвчилж болно. Ревматойд артритын үед ихэвчлэн гар, хөлийн жижиг үеүд үрэвсэж гэмтэх ба зарим тохиолдолд нүд, арьс, уушги зэрэг бусад эрхтэнд нөлөөлдөг.
Ревматойд артритыг бусад үений үрэвсэлт эмгэгээс ялган оношлох нэг онцлог шинж нь өглөөний цагаар үе өвдөж хөшүүн болж хөдөлгөөн нь хязгаарлагдана.
Энэ шинж тэмдэг нь 1-2 цаг зарим тохиолдолд өдрийн турш үргэлжилдэг ба үеийг хөдөлгөснөөр өвдөлт багасна. Хэрэв танд энэ шинж тэмдэг удаан хугацаанд илэрсэн бол эмчид хандах хэрэгтэй.
Ревматойд артритын үед илэрч болох бусад шинж тэмдэг:
Ядарч сульдах
Бага хэмтэй халуурах
Хоолны дуршил буурах
Хоолой, нүд аргаж хуурайших
Тохой, гарын арьсан доор хатуу зангилаанууд үүсэх
Эмчилгээ:
Эмийн эмчилгээнд үрэвслийн эсрэг стеройд бус эмүүд, дархлаа дарангуйлах эмүүдийг эмчийн заавраар хэрэглэнэ
Румалай форте эм нь 10 гаруй төрлийн эмийн ургамлаас тогтох бөгөөд үений үрэвслийг дарж, өвдөлт намдаана Мөн дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжин, зохицуулна. Мөн үений мөгөөрсний өөрийгөө нөхөн төлжилтийг сайжруулж өгдөг бүтээгдэхүүн
Румалай гель нь 10 гаруй төрлийн эмийн ургамлын найрлагатай хэсэг газрын цусан хангамжыг сайжруулж, булчинг суллаж, үений үрэвслийг дарна.
Эмчилгээний хугацаа дундажаар 3-6 сар тасралтгүй хэрэглэнэ.
Эх сурвалж: Himalaya Doctor
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.