Оросын эрдэмтэд компьютерийг халдлагаас хамгаалах систем бүтээлээ

Twitter Print
2013 оны 11-р сар 13-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд цахим орчинд аливаа мэдээллийг хамгаалах хосгүй системийг бүтээжээ. Энэ системийн онцлог тухайн компьютерын өвөрмөц онцлогийг судлахад орших юм байна. Ухаалаг систем компьютерийн орчинд хүний гарын хурууны дарах хурд болон  хөдөлгөөнөөр “хүний”, “өөрийн” гэдгийг таних юм байна.

Баруун Сибирийн  Томск хотын  их сургуулийн Удирдлагын систем болон радиоэлектроникийн эрдэмтдийн бүтээсэн энэ шинэ систем үнэтэй мэдээллүүдийг хакеруудын халдлагаас хамгаалахад туслах болно. Энэ бүтээлийг бий болгох ажил анх компьютер бүрт байдаг өөрийн өвөрмөц шинжүүдийг судлахаас эхэлжээ.

Компьютерын гартай ажиллах өөрийн гэсэн арга барил хүн бүрт байдаг бөгөөд, хүмүүс шаардлагатай тэмдгүүдийг хайх зуураа заримдаа саатаж, заримдаа яардаг байна. Энэ сонирхолтой төслийг хэрэгжүүлсэний үндсэн дээр эрдэмтэд компьютерыг хамгаалах хосгүй хөтөлбөрийг боловсруулсан байна.Томскийн судлаачдын цогц хөтөлбөр хүний хурууны хурд болон  аль нэгэн товчлуур дээр хэр саатдаг эсэхийг тодорхойлно. Ихэнхи Компьютер хэрэглэгчид тодорхой зарим товчлуурууд дээр дасгал хийдэг. Энэ нь үсэг, тооны алин нь ч байж мэднэ. Түүнээс гадна хуруу товчлуурыг хэр  удаан дарж байгаагаар шалтгаалан тодорхойлох боломжтой.

Эдгээр шинжүүдээр нууц түлхүүр хийж мэдээлэл авах боломжтой тодорхой хэрэглэгчдийг таних боломжтой юм. Энэ мэдрэмтгий системийн давтагдашгүй чанар бол хэрэглэгчийн үйл хөдлөлийн өөрчлөлтүүд компьютерын гар дээр хэрхэн нөлөөлж буйг тодорхой харуулна.

Хэрвээ хүний гар бэртвэл систем эрс өөрчлөгдөж болохыг ч бас тооцсон аж. Үүний хамт уг систем өөрийн эзнээ  танихад зориулан нэг удаагийн нууц түлхүүр үгтэй дагалдах системийг бас боловсруулаад байгаа ажээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.