Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг баривчиллаа

Twitter Print
2022 оны 02-р сар 14-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө “Иргэн Ө гэгч нь бусадтай бүлэглэж насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан гэртээ орогнуулж, зорчих эрхийг нь хязгаарлан цахим орчинд зар байршуулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг баримтжуулан дайчлан баривчиллаа.

Тодруулбал: Тухайн гэмт этгээдүүд нь цахим зарын групп сайтуудад 881*****, 892***** гэх дугааруудаар “sanhvv awna” гэх утгатай зар байршуулж, 17 настай М, 19 настай Н нарыг хүчээр биеийг нь үнэлүүлж төлбөр тооцоогоо бэлнээр болон дансаар авдаг байсан нь хохирогчдын мэдүүлгээр болон дансны орлого, зарлага, гүйлгээгээр нотлогдоод байна.

Дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан, Монгол Улсын нэгдэн орсон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцын нэмэлт болох “Хүн, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай” протоколын 3-р зүйлд заасан хүнийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.