Туркд үерийн улмаас 17 хүн амиа алджээ

Twitter Print
2021 оны 08-р сар 13-нд 13:07 цагт
Мэдээний зураг,

Туркд Хар тэнгис орчмын бүс нутагт үерийн улмаас 17 хүн амиа алджээ. Турк улсын өнгөрсөн 1 сарын хугацаанд ой хээрийн түймэр, үер гээд байгалийн хоёр ч гамшигт өртөөд байна.

Туркийн хойд бүс хүчтэй аадар бороо орсны улмаас үерт автаж, Кастамону мужид 15, Синоп мужид 2 хүн амиа алдаад байгаа ба иргэдийг аврах ажиллагаа үргэлжилсээр байна.

Туркийн Онцгой байдлын газраас мэдээлснээр үерт автсан бүсээс 1400 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн ба заримыг нь нисдэг тэрэг болон завины тусламжтайгаар аварчээ.

Түүнээс гадна 740 гаруй иргэнийг оюутны байранд түр байршуулжээ. Үерийн улмаас 330 тосгон тог цахилгаангүй хоцорч, 5 гүүр нурж, замууд эвдэрчээ.

Эрх баригчдын мэдээлж байгаагаар Туркийн барууг өмнөд нутгаар асч байгаа ой хээрийн түймрийн 299 голомтыг цурманд оруулсан ба Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы мэдэгдсэнээр өнгөрсөн нэг сарын хугацаанд тархсан ой хээрийн түймрүүд нь тус улсын түүхэнд хамгийн их хор хохирол учруулсан ба мянга мянган жуулчид, оршин суугчдыг дайжихад хүргэсэн юм.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/middle-east/flash-floods-northern-turkey

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.