Монгол хүнийг эхлээд хүн болгоё

Twitter Print
2021 оны 04-р сар 07-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Далан жилийн турш коммунизмын боол болсон монголчууд монгол ёс заншил, соёл, шашнаа алдаад хөгийн зантай, хүн муутай, харгис догшин, хэрцгий амьтад болжээ. Гэхдээ бүгд биш.

Саяхан нийгэмд болсон үйлд явдлыг цухас дурдая. Монголын армийн нэгэн салааны дарга саяхан цэргүүдээсээ мөнгө дансандаа татаж монгол цэрэг залууг үхтэл нь зодож амь насыг нь хөнөөжээ. Энэ бол монголын армид жил бүр гардаг харгислал, дэглэлт, оны ялгааны үр дүн. Олон аавын хөвгүүд эх орноо хамгаална хэмээн итгэж цэрэгт алба хааж байгаад дайсны суманд өртөж үхэх биш, өөрсдийн дарга нарын харгислалд өртөж амь насаа алддаг. Монголын арми энэ харгислалаасаа салж чадахгүй өдий хүрчээ.

Монгол улсын хөдөлмөрийн баатар,гавьяат тамирчин, Олимпийн хорооны дарга,Чингис хааны одонт , Улсын заан Түвшинбаяр саяхан өөрийн анд найз Энхбатыгаа харгис хэрцгийгээр зодож духыг нь цөм цохиж, тархийг нь хүнд гэмтээв. Өндөр цолтой ард түмний хүндэлдэг олон аварга бөхчүүд хүн зоддог. Их аварга Аса хүн зодоод японы сумогоос хөөгдсөн. Их аварга Харунофүжи Бямбадорж монгол сумочоо пивоны шилээр тархийг нь хага цохиж хүнд бэртээж сумогоос хөөгдсөн. Монгол бөхийн хүчингийн хэрэг, хүн зодсон хэргийг ярихаа болъё. Хүүхэд хүчирхийлдэг, алдаг харгис гэмт хэрэгтнийг ярихаа боллъё. Монгол хүн яагаад ийм болсон юм бэ.

Монгол хүн яагаад архичин, хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн болсон юм бэ. Яагаад Монголд жил бүр гэмт хэргээс болж 1500 монгол хүн үхдэг юм бэ?

Монгол хүн монгол соёл, монгол ёс заншил, бурханы шашнаа устгаснаас болж ийм болсон юм. Монгол хүүхдэд бага наснаас нь цэцэрлэг, сургуульд нь монгол ёс заншил, монгол соёл, бурханы шашны бурханлиг сургаал заадаггүйгээс, монгол хүмүүжил олгоогүйгээс ийм болсон юм. Монгол хүнийг сайхан сэтгэлтэй, хүнлэг, шударга, энэрэнгүй, сэтгэлтэй хүн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Энэрэнгүй, хүнлэг сэтгэлгүй бол хичнээн боловсролтой, хичнээн баян чинээлэг байгаад яах юм бэ. 1921 оноос өмнө Монгол улсад нэг ч хүн гэмт хэргээс болж үхдэггүй байсан гэдэг. Өөрөөр хэлвэл нэг ч гэмт хэрэг гардаггүй гэсэн үг. Эдүгээ гэмт хэрэг уул овоо мэт гарч хүн нь шоронд багтахаа байсан. Хулгай, дээрэм, луйвар, авилга Монголд цэцэглэж байна. Монгол хүний сэтгэлийг өөрчлөхгүйгээр мянган хууль гаргаад ч нэмэргүй. Учир иймд монгол хүнийг эхлээд Хүн болгоё. Энэрэнгүй хүнлэг хүн болгоё.

Доржийн СҮХБААТАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.