Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан даланд живж амиа алджээ

Twitter Print
2019 оны 10-р сар 09-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Дархан хот дахь төмөрлөгийн үйлдвэрт осол гарч, нэг ажилтан амь насаа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр баяжуулах үйлдвэрийн далан хариуцсан мэргэжилтэн 48 настай Ш нь хаягдлын даланд живж нас барсан байдалтай олдсон байна. Талийгаач тодорхой хугацаанд гэртээ ирээгүй аж. Улмаар ар гэрийнхэн нь сураглаж, байгууллага дээр нь ирсэнээр үйлдвэрийн ажилчид эрэн хайж эхэлсэн байна.

Талийгаачийн цогцсыг Онцгой байдлын алба хаагчид хог хаягдлын далангаас гарган авчээ. Одоогоор хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж буй аж.  

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.