Эхлээд өөрөө энэ амьдралаас аз жаргалыг мэдэрч сур. Тэгсэн цагт үр хүүхдүүд чинь жаргал гэж чухам юу байдгийг мэддэг болно

Twitter Print
2022 оны 03-р сар 25-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Хамгийн үнэтэй бэлэг

Урин хаврын нэгэн найртай өдөр нэг мэргэн буурал байгалийн сайхныг тольдонхон алхаж явав. Тэгтэл замд нь нуруундаа томоос том ачаа үүрсэн хүн таарч гэнэ. Үүрч яваа ачаа нь ихэд хүнд бололтой хөл гуйвж, өвдөг нь чичирч байгааг мэргэн буурал олж хараад:

- Хүүхээ, чи юунд өөрийгөө ингэж зовооно вэ? хэмээн асуулаа.

- Үр хүүхдүүдээ жаргалтай амьдруулах л гээд... Буурлууд маань өвөөгийн минь төлөө, өвөө маань аавын минь төлөө, аав маань миний төлөө зовсон. Харин одоо би үр хүүхдийнхээ төлөө махаа идэж, тамаа цайж явна даа.

- Танай удамд тэгээд жаргасан хүн бий юу?

- Одоогоор тийм хүн байхгүй л байна... Гэхдээ миний үр хүүхдүүд жаргах байх аа! хэмээн мөнөөх эр мөрөөдөнгүй хариулав.

- Бичиг үсэг тайлагдаагүй хүн үр хүүхдээ эрдэм номд сургаж, сохор номин бүргэд шувууг өсгөж өндийлгөж чадахгүй нь харамсалтай хэмээн мэргэн буурал шүүрс алдаад

–Чи хөө эхлээд өөрөө энэ амьдралаас аз жаргалыг мэдэрч сур... Тэгсэн цагт үр хүүхдүүд чинь жаргал гэж чухам юу байдгийг мэддэг болно. Энэ бол чиний тэдэндээ барих хамгийн сайхан бэлэг байх болно гэжээ.

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.