Ж.Батзандан: Салхитын мөнгөний ордоос орох 750 тэрбумыг зээлтэй, зээлгүй бүх ахмадуудад тэгш олгох ёстой

Twitter Print
2020 оны 01-р сар 08-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

Засгийн газраас Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төсөл өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан ШИНЭ нам байр сууриа илэрхийллээ.

Намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Салхитын мөнгөний ордыг барьцаалж бонд босгох замаар 750 тэрбум төгрөгийг ахмадын тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулна гэж ҮАБЗ-ийн зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмж хуулийн төсөл болж, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүллээ.

200 мянган ахмад тэтгэрийн зээлээ тэглүүлээд, 150 гаруй мянган ахмад зээл аваагүйнхээ төлөө хохирох ёсгүй. 12 дугаар сард зохиомол зээлийн хэмжээ эрс нэмэгдсэн, зарим банканд тэтгэврийн зээлийн зохиомол бичилт хийсэн гэсэн гомдлууд ирж байна. Салхитын мөнгөний ордоос орох 750 тэрбум төгрөгийг бүх ахмадуудад ижил тэгш олгох ёстой. Тэгэхээр нэг өндөр настанд ойролцоогоор 2.5 сая төгрөг оногдохоор байгаа. ШИНЭ нам Үндсэн хуулийнхаа суурь зарчмын хүрээнд ахмадуудыг ялгаварлан гадуурхахгүй, бүх ахмадуудад олгох нь зүйтэй гэсэн саналаа УИХ-д оруулна. Үүний төлөө ШИНЭ нам улс төрийн тэмцэл явуулах болно. Ийм байр суурьтай иргэд байвал бидэнтэй нэгдээрэй.

Ахмадын зээлийг тэглэх нэрийн цаадах явцуу санаархлыг хэлэх ёстой. Тэтгэврийн зээл ХААН, Төрийн банканд дийлэнх нь байгаа. ХААН банканд 500 орчим тэрбум нь байна. 1990 оноос хойш хувьчлал бүрийн цаана хулгай луйвар байсан. Төрийн мөнгөөр Монголын луйварддаг МАНАН бүлэглэлийн эсрэг зогсоно. Ахмадын зээлийн хаах нэрээр Монгол банкнаас 500 тэрбум төгрөг ХААН банк руу шилжүүлэх гэж байна. Ийм  хууль бус бизнесийн санаархал байна гэсэн мэдээлэл бидэнд ирж байна. Одоо ХААН, Төрийн банкийг хувьчлах тухай асуудал яригдаж байгаа. Хулгай луйвартай тэмцэнэ гэж ШИНЭ нам байгуулагдсан гэв. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • sanal

      (202.21.109.33) 2020-01-12 12:35
      • 0
      • 0

      zeel teglehguigeer buh tetgeberiin hemjeeg tegshilj nemshibel boloh yum bishuu gants udaa ugsun mungu yu boloh uu

      Хариулах

    • ПОП УЛС ТӨРЧДИЙН ТЭРГҮҮН.

      (202.55.188.87) 2020-01-12 09:51
      • 0
      • 0

      БАТЗАНДАН УЛС ТӨР ХИЙЖ ШОУДАХ АА БОЛЬ. ЧАМАЙГ ИЙМ ЗҮЙЛ ЯРЬВАЛ ХЭН Ч ДЭМЖИХГҮЙ. ӨӨР СЭДЭВ ХАЙ ОЛДОНО.

      Хариулах

    • Sanal

      (66.181.161.91) 2020-01-11 11:36
      • 0
      • 0

      Hvvhdiin mongiig l 100 mynga bolgochuul ih ym oorchlogdondoo

      Хариулах

    • Зочин

      (66.181.187.133) 2020-01-10 16:45
      • 0
      • 0

      ТЭГЭХЭЭР ЁРӨНХИЙЛӨГЧ, ЁРӨНХИЙ САЙД НАР МААНЬ САЙНДАА Ч ЗАРИМ АХМАДУУДАА ЗЭЭЛИЙГ НЬ ХӨНГӨЛСӨН БИШ ХААН, ТӨРИЙН БАНК ХОЁРЫГ ХУВЬЧИЛЖ АВАХЫН ТУЛД ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН МӨНГӨӨР ЭНЭ 2 БАНКИЙГ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА ГЭДЭГ НЬ БУЦААЖҮНЭН БОЛЖ БАЙНА АА ДАА.

      Хариулах

    • зочин

      (202.55.188.86) 2020-01-09 23:22
      • 1
      • 0

      Маш зөв хэдэн ахмадуудаа алагчилж болохгүй шүү.эв нэгдлийг илэрхийлэгч гээд бгаа ерөнхийлөгч мань ахмадууда хоёр хувааж орхилоо доо

      Хариулах

    • Зочин

      (139.5.216.44) 2020-01-09 21:56
      • 0
      • 0

      битгий худлаа хуцаад байгаач дандаа нэг явуургүй хогийн яриа гаргаж бхын яахав дээ зээлтэй хөгшчүүлийхээ зээлийг төр ганц удаа дарж өгөө л биз хийх гэж бгаа ажлын дундуур нь олонюм ярьж дандаа бусниулж бхын өлөв долов хигээл дундаас ньхэдэн төгрөг завших гэсэн новшнууд яасан идэж ууж ханадаггүй

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.32) 2020-01-09 23:47
      • 0
      • 0

      Саяхан л хүүхдийн 20 мянган төгрөгөө өгч чадахгүй байсан байж одоо хүний идэж ууж өмсөж зүүж эдэлж хэрэглэсэн мөнгийн төлөөд байхдаа яадаг байна Боломжгүй хүн хэзээч зээл авдаггүй юм боломжтой болоод бөөн мөнгө авч өөр зүйлд хөрөнгө оруулалт хийсэн л байна

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.32) 2020-01-09 23:47
      • 0
      • 0

      Саяхан л хүүхдийн 20 мянган төгрөгөө өгч чадахгүй байсан байж одоо хүний идэж ууж өмсөж зүүж эдэлж хэрэглэсэн мөнгийн төлөөд байхдаа яадаг байна Боломжгүй хүн хэзээч зээл авдаггүй юм боломжтой болоод бөөн мөнгө авч өөр зүйлд хөрөнгө оруулалт хийсэн л байна

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.34) 2020-01-09 19:15
      • 0
      • 2

      Дэмжиж бн тэгш хандах нь тэмцэх хэрэгтэй оюунхоролын тэр яриад бгаа цаасыг авмааргүй бн

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.113) 2020-01-09 18:33
      • 0
      • 0

      тэр 12сард авсан зээл дандаа өндөр тэтгэвэр авдаг улсууд авсан бна бага тэтгэвэртэй хүмүүс зээл авахад талыг нь хүүнд суулгаад авдаг шүү

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.113) 2020-01-09 18:30
      • 0
      • 1

      иргэн бүрд тэгш хувиарлах хэрэгтэй

      Хариулах

    • Sarantsetseg

      (192.82.72.246) 2020-01-09 16:40
      • 0
      • 0

      Zuw baina.Zeel aswan awaagui tegsh huwaarilah ni shudarga shuudee...

      Хариулах

    • niigemd taltsal uusgehgui shiid

      (202.131.225.205) 2020-01-09 16:04
      • 0
      • 0

      zeel avaagui sanhuugiin salhilga battai baisnaaraa zeelgui hugshchuul yalgavarlagdaj bolohgui. ene zuv sanaa bn.

      Хариулах

    • Зөв

      (202.70.34.238) 2020-01-09 11:33
      • 0
      • 0

      Зөв шүү. Бүгдэд нь олго

      Хариулах

    • ОД

      (78.156.32.233) 2020-01-08 23:51
      • 0
      • 0

      Зээл тэглэхийн оронд баталгаатай ажлын байр бий болгоочээ, ахмадууд авсан зээлээ үр хүүхдүүддээ зориулаад байгаа гэсэн биздээ... хүүхдүүд нь баталгаатай ажилтай болвол аль аль талдаа хэрэгтэй баймаар юм

      Хариулах

    • Иргэн

      (202.72.245.123) 2020-01-08 13:28
      • 0
      • 1

      нийт ахмадуудад олгох нь зөв шүү дээ,

      Хариулах