Хар сармисны ид шид

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

Одоогоос яг таван жилийн өмнө АНУ-ын алдарт “Нью-Йорк Таймс” сонинд ийм нэртэй нийтлэл гарч олон нийтийг гайхшруулж байсан түүхтэй. Түүнээс зөвхөн үүгээр дагнасан нэвтрүүлгүүд, баримтат кинонууд, бүр блоггерууд хүртэл үүсч АНУ, Европ даяар энэ талаарх яриа, хөөрөө эрчийг авч эхэлсэн юм. Бүр зарим нь хорт хавдарыг анагааж, шархадсан цэрэг, осолд орсон хүмүүст ч эмнээс хүчтэй нөлөөлж байгааг сурталдаж эхлэв. Энэ бүх яриаг үнэн худлыг шүүхгүйгээр энэ зүйлийн төлөө улайран хошуурч, хар зах дээр үнэ нь тэнгэрт хадаж байжээ. Юуны тухай яриад байна вэ гэж үү... Хар сармис.

Зарим уншигчид юун хар сармис вэ, гэж харж байж болох. Гэхдээ л исэллэг ихтэй энэ сармис шинэ цагийн АНУ болоод Европт хоололт болоод эмчилгээний шинэ эринийг авчирсан юм. 

Судалгааны алдаа юу, эсвэл...

Бүх супер баатрууд ямар нэгэн санаандгүй тохиолдлоор түүх нь эхэлдэгтэй адил хар сармис ч гэсэн санаандгүй байдлаар нээгджээ. 1985 оны зуны эхэн сард Солонгосын Сөүл хотын их сургууль сармисны ид шид, фермент, хорт хавдарыг хэрхэн анагааж буйг судлах зорилгоор судалгааны бүтэн баг гаргаж ажиллуулж байлаа. Энэ бүх ажлыг Солонгосын эрүүл мэндийн яам санхүүжүүлж таван хүний бүрэлдэхүүнтэй баг гаргажээ. Гэтэл химийн найрлаганд санаандгүй хийж тавьсан сармисыг эрдэмтэд  мартсан байлаа. Хоёр сар гаруйн хугацаа өнгөрч 10 сартай золгоход хар сармисыг энэ таван эрдэмтэн анх олж харав. Эхэндээ тэд хар сармисыг тоосонгүй. Зүгээр л судалгааны алдаа гэж харж байлаа. Тиймдээ ч тэд тоогоогүй юм. Харин Сөүлийн их сургуулийн хүнс судлалын тэнхимийн ахлах референт энэ сармисны ид шидийг таван жилийн дараа буюу 1990 онд нээж илрүүлэв. Жирийн сармис шиг хурц үнэрээ алдаж, чихэрлэг амт нь улам нэмэгдэн, бүр метионин, валин, лейцин, исолицин, лизин, триптофон зэрэг хорт хавдарын эсийг устгахад ашиглах химийн элементүүд нэмэгдэж, сульфитийн хүчил 43 зүйл болтлоо нэмэгдсэн байлаа. Анх олж харсан энэ нээлт л анагаах ухаан болоод эрүүл хооллолтод тустай гэдгийг тэр мэдсэн юм. Тухайн үедээ Солонгосын эрүүл мэндийн яам ч, Сөүлийн их сургууль ч энэ эрдэмтний яриад байгааг ойлгоогүй болохоор хар сармис олны хүртээл болтлоо дахин 17 жилийг хүлээх шаардлагатай болсон билээ. 

Хар сармис байсан гэж үү...

2007 оны сүүлээр Солонгосын зарим нэгэн ресторанууд хар сармисыг хоол хүнсэндээ хэрэглэх болов. Сөүлийн алдартай ресторанууд хүртэл үйлчлүүлэгчдээ эргүүлэн татахын тулд хар сармисыг хоолны цэсэндээ тусгах болжээ. Үйлчлүүлэгчид анх хар сармисны тухай ойлголтгүй байсан учраас зөвхөн энэ сармисны “ид шид”-ийг тайлбарласан тусгай тайлбарыг цэсэндээ хавсаргадаг байсан ч үйлчлүүлэгчдийн хүрээ нь нэмэгдэхгүй л байлаа. Харин жилийн дараанаас эхлэн зөвхөн Сөүлд л гэхэд хар сармисаар дагнан хоол хийдэг тав гаруй ресторан үүд хаалгаа нээсэн юм. Мэдээж ховор бөгөөд олны мэддэггүй энэ хоол үнэтэй, басхүү чамин тансаг байсан нь тодорхой.  Зөвхөн энэ үйл явдал л олны амнаас аманд хүрч, нэгэн цагт судалгааны алдаа гэгдэж байсан энэ бүтээгдэхүүн дахин судалгааны ширээнд, судлагдахуун болтлоо заларсан билээ. 

Хар сармис гэж юу юм бэ...

Танин мэдэхүй гайхахаас эхэлдэг гэж үг бий. Тэгвэл энэ хар сармис гэгч юу юм бэ? Одоогоос долоон жилийн өмнө дэлхий нийт асууж байсан энэ асуултыг дахин асууя. Энгийн сармис хурц үнэртэй, байгалийн процессоор ургадаг. Мэдээж соёлч боловсон хүмүүс өмхий ногоо гэж нэрлэж, хэрэглээндээ аль болох бага хэрэглэхийг боддог. Тэгвэл хар сармис нь огт ийм үнэргүй. Бүр зөөлөн чавга шиг амттай. Гэхдээ сармисны өвөрмөц амт нь алга болоогүй гэдгийг санах хэрэгтэй. Хар сармисны өөх, тос, уураг, төмөр, цайр, магни, натри зэрэг химийн элементүүд нь энгийн сармисаас 30 дахин их байдаг. Хамгийн гол нь хөгшрөлтийн эсрэг үйлчлэл нь 11 дахин их байдаг нь эрдэмтэд болоод үйлчлүүлэгчдийн анхаарлыг ихэд татдаг билээ. Полифенол буюу хөгшрөх үйлчилгээг сааруулдаг энэхүү химийн бодис нь энгийн сармисаас 20 дахин илүү байдаг ажээ. 

“Хар сармис нь хавдраас сэргийлээд зогсохгүй, цус шингэрүүлж, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг бүтээгдэхүүн юм. Хар сармис нь ядаргаа, цусны өөх тос ихтэй хүмүүст маш тохиромжтойн дээр вирус устгах онцгой чанартай байна. Хар сармис нь судас зөөлрүүлээд зогсохгүй, судас хатуурахаас сэргийлж, судасны багтаамжийг сайжруулдаг. Тиймээс хар сармис нь ядаргаа, дал мөр хөшиж өвдөх, нуруу өвдөх зэрэгт тустайн дээр исэлтийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учир сэвх, үрчлээ, арьс хуурайших зэрэг эмгэгүүдэд тустай” гэж Йокохамагийн Сое коллежийн профессор Окакэ Такако ярьжээ. 


Энэ бүх “ид шид” ямар процессоор бий болоод байна вэ гэдэг асуулт урган гарч магадгүй. Гэхдээ их энгийн. Зүгээр л байгальд ургасан сармисыг элдэв бодисгүйгээр тусгайлан тохируулсан исгэх зууханд, химийн ямар нэгэн бодис холилгүйгээр 90 хонуулахад л энэ “ид шид” бий болдог аж. Урт хугацаанд исгэж болгосноод сармисан дахь уураг нь 18 төрлийн аминдэм болдог бөгөөд тэрхүү аминдэм нь  энгийн сармиснаас 6 ба түүнээс дээш дахин, антиоксидант, полифенол агуулга нь 5-10 дахин, хөгшрөлтийн эсрэг үйлчлэл нь 10 дахин их байдаг. Товчхондоо эрүүл мэндэд тустай байдлаараа энгийн сармиснаас 30 дахин илүү байдаг ажээ. 

Ийнхүү одоогоос 7000 жилийн тэртээ бидний зэрлэг өвөг анх сармис гэгчийг түүхийн урт хугацаанд олон арван байдлаар хэрэглэж байжээ. Эртний их сэтгэгч, эрүүл мэндийн ухааныг үндэслэгч гэгдэх Хиппократ л гэхэд өөрийн цаг үедээ эм болгон хэрэглэж байсан бол Гизагийн пирамидын хамгийн сайн ажилчдад сармисыг шагнал болгон өгдөг байж. Дундад зууны Англичууд эзлэн түрэмгийлсэн орнуудаас сармисыг авч ирэн, зөвхөн ихэс язгууртнууд сармисны хандыг хэрэглэх болов. Дөнгөж 1600-аад оноос Европ тивийн хоолны соёлд нэвт уусан шингэх эхлэлээ тавьжээ. Тан улсын Хятадууд сармисыг ноёдын цалин, пүнлүү дээр нэмэн шагнал болгон өгдөг байж. Яван явсаар ийнхүү 21-р зуунд орц, найрлагаа баяжуулан, эмнэх шидээ илүүтгэн шинэ үеийн хүн төрөлхтний өмнө гарч ирсэн нь энэ. Одоо энэ сармисыг гадаад улс орны хаана ч харж болно. Дэлгүүрийн лангуу, уламжлалт эм эмнэлгийн лангуун дээр гээд л. Бүр хоолны газарт хүртэл хар сармисаар хачирласан стейк идэх нь дамжиггүй. 

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зориг

      (49.0.213.134) 2018-06-23 17:31
      • 0
      • 0

      Монгол хийж бгаа хар сармисны хаанахын баримтаар хийдэг вэ ердөөсөө итгэл төрж өгөхгүй бна монгол саатсаар хийвэл алт шиг үнэтэй болно хятад бол идэж ч хориотой шүүдээ шууд л хор болно аль нь вэ

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.117) 2018-01-10 10:44
      • 0
      • 0

      Хар сармисны бэлдмэл утас 96009920

      Хариулах

    • Зочин

      (66.181.165.240) 2017-12-02 13:59
      • 0
      • 0

      Хар сармисны ханд 99194316 утсан дээр бдг юм байна лээ шуу.

      Хариулах

    • Одоо

      (112.72.11.107) 2016-04-28 08:30
      • 0
      • 0

      Бас нэг үлгэр биз

      Хариулах

    • сэлэнгэ

      (150.129.143.49) 2015-12-24 00:49
      • 0
      • 0

      монголд хийж байгаа биз дэ хир чанартай юм бол

      Хариулах

    • Энхээ

      (117.111.13.185) 2015-03-29 08:20
      • 0
      • 2

      Со авгай нар будаа агшаагчинд үүнийг хийж иддэг...хальстайгаа байгаа сармисыг будаа агшаагчинд хийгээд улаан дээр нь 14 хонуулж гаргахад амт нь яг энэ хар сармис бсон бдаг

      Хариулах

    • эрка

      (182.160.3.16) 2014-12-12 10:16
      • 0
      • 1

      энэ хар сармисыг хаагуур зардагийн бол мэдэх хүн хэлж өгөөч

      Хариулах

    • зочин

      (202.126.91.171) 2014-08-26 17:32
      • 0
      • 3

      за даа анхнаасаа хөрсөнд ийм юм байгаагүй юм чинь ямар нэг юмны л хольц исэлдэлт гэх мэт янз бүрийн л хиймэл юмтай болж таарах нь. химийн найрлаганд хийгээд мартсан гэж байна ш дээ. тэхээр бараг хэрэггүй юм байна доо. төвөг муухай үнэртэй ч гэсэн жинхэнээ л идэж байх нь зөв юм байна

      Хариулах

    • зочин

      (202.126.91.171) 2014-08-26 17:32
      • 0
      • 2

      за даа анхнаасаа хөрсөнд ийм юм байгаагүй юм чинь ямар нэг юмны л хольц исэлдэлт гэх мэт янз бүрийн л хиймэл юмтай болж таарах нь. химийн найрлаганд хийгээд мартсан гэж байна ш дээ. тэхээр бараг хэрэггүй юм байна доо. төвөг муухай үнэртэй ч гэсэн жинхэнээ л идэж байх нь зөв юм байна

      Хариулах

    • зочин

      (202.126.91.171) 2014-08-26 17:32
      • 0
      • 1

      за даа анхнаасаа хөрсөнд ийм юм байгаагүй юм чинь ямар нэг юмны л хольц исэлдэлт гэх мэт янз бүрийн л хиймэл юмтай болж таарах нь. химийн найрлаганд хийгээд мартсан гэж байна ш дээ. тэхээр бараг хэрэггүй юм байна доо. төвөг муухай үнэртэй ч гэсэн жинхэнээ л идэж байх нь зөв юм байна

      Хариулах