Жуулчдад заан унуулахыг хориглолоо

Twitter Print
2019 оны 11-р сар 23-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Камбожийн Засгийн газар 2020 оноос эхлэн Ангкор Ватад заан унуулахыг хориглох шийдвэр гаргажээ.

Камбожийн хойд бүсийн Сием Рийп мужийн нутаг дахь Ангкор Ват хэмээх эртний түүхэн барилгыг 1992 онд дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн, жил бүр олон жуулчид зорин очдог газар бөгөөд тэдний олонх нь заан унаж аялдаг юм.

Камбож улс жилд 6 сая жуулчин хүлээн авдаг. Ангкор Ватын түүх соёлын өвийг хамгаалах газрын албаны хүн “Заан унуулах үйлчилгээ одоо зохимжгүй болсон. Бид 2020 оноос үүнийг хориглоно” гэжээ.

Жуулчдад унуулдаг байсан 14 зааны зарим нь хөгширсөн тул тэдний бүгдийг нь чөлөөлж, Ангкор Ватаас 40 километр зайтай ойд аваачих аж. Өнөөгийн байдлаар 5 зааныг ойд хүргээд байгаа аж. 

2016 онд жуулчдын унаж явсан эм заан үхэж, заан унуулах үйлчилгээ олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан билээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.