Монголчуудын өндөр боловсрол, мэдлэг гадныханд ойлгомжгүй

Twitter Print
2014 оны 07-р сар 25-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Монгол орныг өлсгөлөн гуйланчлал нөмөрсөн, балар эртний хүй нэгдлийн үед мэт амь зогсоодог харанхуй бүдүүлэг үндэстэн хэмээн санадаг хүмүүс энэ дэлхийн өнцөг булан бүрт бий. Мал маллаж, үргэлж нүүж сууж явдаг нүүдэлчин амьдралын хэвшилтэй гэхээр бүүр ч эзгүй аралд хаягдсан элсэн цөл мэт төсөөлдөг. Харин Монголд ирж танилцаад нүд нь орой дээрээ гарч, мэл гайхаж цэл хөхөрнө гээч болдог ажээ.

Монголд суурьшаад 18 жил болсон Германы Гёте инсититутийн төлөөлөгчийн газрын захирал Фрау Кайкэ Михель "дэлхийн өөр хаанаас ч олохгүй сонирхолтой амьдрал, сонирхолтой хүмүүсийг би эндээс олсон" гэж дуу алдсан юм. 1969 онд Мах кобинатад ажиллахаар ирсэн аавыгаа дагаж Монголд анх ирж, МУИС-ийг Монгол судлалаар төгсөөд одоо энд ажиллаж байгаадаа ч тэгж шагширдаг биш гэнэ. Түүний ярьсанаар Африкт юмуу Зүүн Өмнөд Азийн орнуудад монголчууд шиг өндөр боловсролтой хүмүүс бараг байдаггүй, харин монголчууд дэлхий дахинд юу болж буй,  улс төрд юу болж байгааг мэдэж, асууж байдагт гадаадынхан алмайрч гайхдаг аж.

Хөгжингүй орнуудаас ирсэн хүмүүст хамгийн ойлгомжгүй нэг юм Монголд байдаг нь Монголын иргэд өндөр боловсрол, мэдлэгтэй хүмүүс ихтэй байдаг нь гайхаш төрүүлж, бараг л харь гаригийнхан энд сургууль нээсэн шигээр алмайрдаг гэнэ.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.