Хооллох соёл ширээнд суухаас эхэлдэг

Twitter Print
2017 оны 09-р сар 10-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Хэрвээ та ширээний соёлыг мэдэх аваас ямар ч хүндтэй хүлээн авалт, найз нөхдийн уулзалтад санаа зовох зүйлгүйгээр тухтай хооллож чадна.

Та дараах зөвлөгөөг сурч авсанаар хооллох үед гарч болох ичгүйртэй байдлаас өөрийгөө аврах болно.

1. Та суунгуутаа шууд ширээн дээр байгаа алчуурыг дэлгэж, өвдөгөн дээрээ тавих хэрэгтэй. Хэрвээ алчуур их том байвал давхарлаад тавьж болно. Хэрвээ та 00 орох, эсвэл гарах хэрэгтэй болвол алчуураа тавагныхаа баруун талд цэвэрхэнээр тавиарай. Гэхдээ алчуурыг хэзээ ч сандал дээрээ тавьж болохгүй. Алчуурыг нусны алчуур мэтээр ашиглаж болохгүй гэдгийг санаарай.

2. Ширээнийхээ ард сууж байхдаа чөлөөтэй байх хэрэгтэй. Бөгтийж болохгүй. Тохойгоо ширээн дээр тавьж болохгүй. Ширээний нөгөө булан, хэсэгт хүрэх гэж сунаж болохгүй. Та хэн нэгний хоолонд хувцасаа дүрчихэж магадгүй. Энэ бол маш бүдүүлэг.

3. Ширээнд хамт сууж буй хүмүүсийн тань хоол ирэхээс өмнө хоолоо амсаж болохгүй. Хамт хооллож буй хүмүүстэйгээ ижил түвшинд хоолло. Эс тэгвээс та хэтэрхий эрт, эсвэл хэтэрхий сүүлд хооллож дуусна.

4. Бага багаар хазаж, амаа ангайлгүй зажлах ёстой. Амаараа дүүрэн хоолтойгоор ярьж болохгүй ба мөн чимээ гарган идэж, асгаж цутгаж болохгүй. Энэ нь мэдээж хүмүүст таалагдахгүй. Юм уухаасаа өмнө аман доторх зүйлээ идсэн байх ёстой.

5. Хэрвээ талхан дээр цөцгийн тос түрхэх хэрэгтэй болсон бол эхлээд цөцгийн тосоо тавган дээрээ тавих ёстой. Харин дараа нь түүнийгээ талхан дээрээ түрхэнэ. Талхаа жижиглэх хэрэгтэй. 2 хазаад дуусчихаар том жижиглэж болохгүй. Түүнээс бага жижиглэ. Тэгээд талхаа идэх бүрдээ цөцгийгөө түрх. Тэрнээс бүгдэнд нь нэг дор түрхэж болохгүй.

6. Шөл идэхдээ дуу чимээ гаргалгүйгээр идэх хэрэгтэй. Хэрвээ шөлөө уугаад дууссан бол халбагаа шөлнийхөө доод талын тавган дээр, үнэхээр шаардлагатай бол шөлнийхөө тавган дотор хийх хэрэгтэй.

7. Тавган дээр үлдсэн сүүлийн ногоо зэргийг авахдаа сэрээ эсвэл жижиг талх ашиглаж болно. Гараа ашиглаж болохгүй.

8. Хоолны өөх, эсвэл идэж чадахгүй байгаа зүйлийг нулимж эсвэл сальфеткан дээр тавих хэрэггүй. Сэрээгээр авч тавагны хажууд тавина. 

9. Гарын цаас, амны алчуур нь таны хувцасыг муухай болгохоос хамгаална. Гэвч үүгээр гутлаа арчих эсвэл шүдээ өнгөлөх нь зохисгүй хэрэг. 

10. Гар утсаа унтраа. Хоол идэж байхдаа гар утас ашиглана гэдэг бүдүүлэг ба бүсад хүмүүст ядаргаатай санагдана.

11. Танд хоол таалагдаагүй ч сайхан байлаа гэдэг үгийг хэлэх хэрэгтэй. Бусдад нь таалагдсан байж болно шүү дээ. Тэдний сэтгэлийг тавгүйтүүлж болохгүй.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Leidy

      (188.143.232.27) 2016-12-21 15:04
      • 0
      • 0

      This is crytasl clear. Thanks for taking the time!

      Хариулах