
САГСНЫ ТАЛБАЙ ДЭЭРХ ЦАГДАА ЯАГААД БУРУУДДАГ БИЛЭЭ?
Хэдэн пээдгэр залуу сагсны талбайгаас саатуулагдсан биш хавийн юмыг буруутгаж сэвдэг хэд гурван фэйсчдийн дэмий солиорох сэдэв нь болж шив.
Нөхдүүдийн гол эмзэглээд, дээр нь уйлаад, дахиад дээр нь Монголоос явахад тулуулаад байгаа эмзэг цэг нь "Сагс тоглосных нь төлөө баривчиллаа" гэх ямх бодол нь л юм уу даа. Нэгд, баривчлах-саатуулах хоёр тусдаа ойлголт.
Хоёрт, өөр дээрээ бодоод үз. Шөнийн цагаар хэдэн залуу гэрийн чинь гадаа, яг хоншоор доор чинь бөмбөг нүдээд байдаг. Хөгшин ээжийг тань амрааж өгөхгүй, нялх үрсийг чинь унтуулж өгөхгүй байвал яах уу?
Боль гэж хэлэхээр бичлэг хийдэг хүүхэн, цагдаад томордог залуу хоёр урдаас чинь хэл үггүй пээдийж хэрэлдээд байвал яах уу?
Тэдний тоглож дуусахыг нь хүлцэнгүй хүлээх үү тээ. Хүлээгээд үүр цүүр цайлгах уу тээ. Яс юман дээр чадахгүй л дээ. Гарч очоод учрыг нь олж бүр ч чадахгүй. Хуниулж мэднэ гээд. Чаддагаар нь, фэйсийн цаанаас нийтэд таалагдах гэж асуудлыг буруу талаас нь мушгиж суугаа биз тийм ээ. Зүгээр ч мушгихгүй, иргэдийн дуудлагаар очиж, хүлээсэн үүргээ биелүүлсэн хөөрхий цагдаа нарыг газарт ортол буруутгаж тэнэгтэхийм даа.
Иргэн дуудсан байхад цагдаа очих ёстой юм. Очсон даруйд асуудлыг зохицуулах учиртай. Шаардлагыг нь биелүүлээгүй учраас л хэлтэс рүүгээ авч явж. Тэр бичлэгийг нь үзсэн биз дээ. Сайн үз. Дахиад үз. Ер нь байнга үз. Бичлэг ч болтугайг үзэж сэнхэрч баймаар юм байна. Эсвэл орон сууцны доод давхруудын айлуудаас асуу, шөнө дөлөөр яаж зүдэрч байгааг нь. Тэд үгээ хэлчихсэн байдаг юм билээ. Тэдний зовлонг 9 давхрын та яаж ч ойлгохов.
P.S.
-Сагс тоглосон нь асуудал биш л дээ. Сагсыг ХЭЗЭЭ, ХААНА тоглосонд л гол учир буй за.
-Сагсчин залуу саатуулагдсан нь асуудал биш л дээ.
Саатуулагдах хэмжээнд ХЭН, ЯАЖ хүргэв гэдэгт л гол учир буй за.
Харин хөөрхий хоёр цагдаа маань мундаг залуус байна лээ. Бичлэг хийж байгаа хүүхэнд нь, хамт яваа залууст нь учирлан хэлж байна лээ. Дэргэдүүр өнгөрсөн ах хүүд хүртэл ойлгуулан таниулж байна лээ. Энэ бол үүрэг мөн бээз. Үүргээ сайн биелүүлсэн хэрэг бас мөн бээз.
Жалсрайн БАЯРЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(107.72.164.126) 2021-07-21 18:58Togloh orchniig n byrdyyleed ogdog ch boloosoi Baar saviig hangalttai beldeed bgaa biz dee
Хариулах