Хүний шүд 32 байх ёстой байтал юу вэ, 232 шүү

Twitter Print
2014 оны 07-р сар 25-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Насанд хүрсэн хүний шүд 32 байдаг ёстой байтал Энэтхэгийн эмч нар 17 настай хүүгийн амнаас 232 шүд авчээ. Уг хүнд хагалгаа долоон цагийн турш үргэлжилсэн байна. Ашик Жавай хүүгийн нүүр хавдаж Мумбай хотын “JJ Hospital” шүдний эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна. Хүнд ийм олон шүд ургах нь туйлын ховор тохиолдол бөгөөд Ашикийн шүд 18 сарын турш байн байн өвдөж зовоох болсон ажээ.

“Ашикийн нэг буйлан дээр олон шүд ургасан байсан. Энэ нь нэг төрлийн хоргүй хавдар үүсгэдэг. Эхэндээ бид шүдийг авч чадахгүй байсан учир алх, мэс заслын хутга хэрэглэсэн” гэж доктор Диваре ярьжээ. Түүнийг 30 жил шүдний эмчээр ажиллах хугацаанд анх удаа ийм сонин тохиолдол бүртгэгдсэн байна. Хүнд дээд тал нь 37 шүд ургадаг байна. Гэтэл Ашик хүүгийн доод эрүүний гүнд 200 гаруй шүд ургасан гэж эмч нар тайлбарлав. 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.