Бас дахиад л онгоцны сүйрэл

Twitter Print
2014 оны 07-р сар 25-нд 08:14 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр холбоо тасран сураггүй болсон Алжирын зорчигч тээврийн онгоц Нигерт осолдсон тухай Алжирын “El Nahar” телевиз мэдээлэв.

Нисэх онгоц Нигерийн нийслэл Ниамей хотын дээгүүр нисэж өнгөрсний дараа элсэн шуурганд орж осолдсон бололтой. “Air Algérie ” компанийн AH5017 нислэгээр 110 зорчигч, онгоцны багийн зургаан гишүүний хамт зорчиж явсан бөгөөд зорчигчдын ихэнхи хэсэг Франц улсын иргэд байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Онгоц Буркина-Фасо улсын нийслэл Угадугу хотоос Алжирын нийслэл Алжир хотын зүгт ниссэн бөгөөд нисэх буудлаас хөөрөөд 50 минутын дараа холбоо тасарсан аж. Харин Мали улсад үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын энхийг сахиулагч хүчний нэгэн эх сурвалжийн мэдээллээр онгоц Мали улсад осолдсон байж болзошгүй аж.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.