Төрийн өмчийг дур мэдэн ашигласан Ш.Баярсайханд төр хариуцлага тооцох ёстой

Twitter Print
2014 оны 07-р сар 24-нд 18:12 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед “Номин холдинг” группын ерөнхийлөгч Ш.Баярсайханы мэдэгдэл олны анхаарлыг татаад байгаа. Тэрээр интернэт хуудсаар өөрийн эсэргүүцлийг илэрхийлж Засгийн газрын тэргүүнийг гүтгэн доромжилсон. Мөн энэ удаа олныг анхаарлыг татаж байгаа гол шалтгаан нь Төрийн өмчийг үнэгүйдүүлэн илт ашиг сонирхлын зөрчилтэй хийгдсэн гэх  түрээсийн гэрээг Төрийн өмчийн хорооны 2014 оны 143 дугаар тогтоолоор цуцалж “Их тэнгэр”  цогцолборын 24 дүгээр байрыг төрийн тусгай хамгаалалтад өнгөрсөн сард буцаан авчээ.

Дээрх шийдвэрийг “Номин холдинг″ ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан эсэргүүцэж энэ тухай бичлэг хийн өнгөрсөн сарын 30-ны өдөр олон нийтэд дэлгэсэн байна. Түүний энэ үйлдлийг харсан нэгэн “Их дэлгүүрийг авсан аргаараа Их тэнгэрийг авах гэсэн нь бүтэлгүйтэж байгаа бололтой” гэсэн хардлагатай байгаа талаараа цахим ертөнцөд нуулгүй бичиж байгаа аж.

Ш.Баярсайхан хэлэхдээ “Би энэ Их тэнгэрийн байшинг 18 жилээр гэрээлж авсан Баярсайхан гэдэг хүн байна. Тэгэхээр энэ бол айдас хүйдэст автагдсан, АТГ нь шалгасан, аймшигтай жилүүд болж байна. Би 22 жил бизнес хийхдээ ийм юм үзээгүй, ард түмээн. Төр хувийн хэвшлийг уландаа гишгэлж, АТГ олон дахин шалгасан аймшигтай жилүүд болж байна. Нэг өдөр л нэг юм болно шүү, би хэлчихье. Одоо хэн та нарт даалгавар өгснийг надад хэлчих. Дээрээс, дээрээс гэж байгаад та нар хүн алдаг. Хувийн хэвшлийг алж байгаа хүмүүс сайн сонсож ав. Цаг нийгэм өөрчлөгдөнө өө.

Би уг нь ардчиллыг дэмждэг хүн. Ардчилалд маш их тусалсан. Цаг өөрчлөгдөнө шүү… Миний хэлсэн үгийг өлгөж авах гэж байгаа юм уу. Бариад хорьчих, шорондоо хийчих. Та нар зүгээр байгаа хүнийг шоронд хийгээд араас нь эмийг нь оруулахгүй алчихдаг юм байна лээ. Тэрэн шигээ алчих, за юу. Зөндөө юм байгаа шүү, цаана чинь. Айдаггүй л юм бол, за юу” хэмээн ихэд бухимдангүй  байгаа нь дүрс бичлэгийн хальснаа үлдсэн байна.

Энэ Ш.Баярсайхан гэдэг нөхрийн мэдэгдлийн дагуу өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Тус газрын захиргааны хэлтсийн дарга Ж.Самбалхүндэв хэлэхдээ “Номин холдинг” компанийн удирдлагаууд хууль зөрчиж, өөрсдийн ашиг сонирхлыг дээгүүрт тавьж байна. Төрөөс гаргасан захирамж шийдвэрийг үл тоож өөрийн дураар авирлаж байгаа гэдгийг хэлэх зүйтэй. “Их тэнгэр” цогцолбор бол манай улсын төрийн гурван өндөрлөгийн амьдардаг болон гадаадын өндөр хэмжээний зочид байрладаг, төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг төрийн тусгай хамгаалалтанд байдаг газар юм. Гэтэл “Их Тэнгэр”-ийн амны орчимд байрладаг цогцолборын 24-р байрыг “Номин холдинг” групп түрээсэлсэн гэрээг төрийн өмчийн хороо энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор цуцалсан нь маргаан үүсэх шалтгаан болсон.

Үүнээс хойш олон нийтэд янз бүрийн мэдээлэл хүрч байгаа. Энэ “Их тэнгэр” цогцолборын 24-р байр нь 2004 он хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Үүнийг нь холбогдох хүмүүс мэдэж байгаа. Мөн Төрийн тусгай хамгаалалттай үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ийм байр байсан. Төрийн өмчийн хорооны тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд бид “Номин холдинг” компанид долоон удаа албан ёсоор хандсан. Ингэж албан ёсоор хандахдаа бид ТӨХ-ны тогтоолыг хэрэгжүүлэх хугацаатай, үе шаттай ажил явуулж эхэлсэн.

Хэн хэнийхээ эрх ашгийг бодож бүгдийг зохицуулах гэсэн. Улмаар Төрийн тусгай хамгаалалтын бүсэд байрладаг 24-р байрны гадна хамгаалалтын шалган нэвтрүүлэх цэгийг байрлуулсан. Ингээд энэ тогтоолын талаар мэдэгдсэнээс хойш “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайхан, түүний гэргий, Захиргаа эрхзүйн газрын дарга н.Даваадорж нарын албан тушаалтнууд хуулийн дагуу үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцсээр байна” гэж хэллээ.

Мөн Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Ж.Наранбаатар хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулсан юм.

-Төрийн тусгай хамгаалалттай газраас “Их тэнгэр”-ийн 24-р байрны түрээсийн гэрээтэй холбоотой асуудлыг дэлгэхгүй юу?

-“Их тэнгэр” цогцолборын 24-р байр Монгол Улсад албан ёсны болон төрийн айлчлал хийж байгаа гадаад орны зочид, төлөөлөгчид тэдгээрийг дагалдан яваа хүмүүсийг байрлуулах зориулалтаар 1978 онд анх баригдсан байдаг. Энэ маань дөрвөн давхар байшин. Хоёр орц, 17 айлын нийт 4470 мкв талбай бүхий төвлөрсөн дулаан, цахилгаан, бохир усны шугам сүлжээтэй.  1 тэрбум, 930 сая, 462 мянган төгрөгний нэгдсэн өртөгийн баланстайгаар Төрийн өмчид байдаг. Тэгвэл “Их тэнгэр” цогцолборын 24-р байрыг “Номин холдинг”-д 2004, 2006, 2007 онуудад хууль зөрчин түрээсийн гэрээ байгуулан удаан хугацаагаар түрээслүүлж байсан байна.

-Ямар учраас хууль ёсны бус гэрээ байгуулсан гэж үзэж байгаа вэ?

-Нэгдүгээрт, 2004 онд байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ маань  2001 оны 130 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өөрийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ыг зөрчиж эхэлсэн. Хоёрдугаарт, түрээсийн гэрээг ТӨХ-оогоор батлуулаагүй. Хоёр байгууллагын хоёр албан тушаалтан өөрсдөө баталсан төдий зүйл байсан. Гуравт, ТӨХ-ноос баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг баримтлаагүй. Мөн 2006 оны гэрээг Төрийн тусгай хамгаалалттай газрын хангалт үйлчилгээний хэлтсийн даргатай байгуулсан. Түүнчлэн, 2007 оны гэрээг ТӨХ-оогоор батлуулаагүй. ТӨХ-ны түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг баримтлаагүй хийсэн байгаа.

-“Номин холдинг”-ийн зүгээс тодорхой хөрөнгө оруулалт хийсэн гэсэн. Түүнийгээ ч шаардаж байгаа сурагтай?

-ТӨХ-нд “Номин холдинг”-оос оруулсан 1.2 тэрбум төгрөгийнхөө өртөгийг авна гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотой ТӨХ хуралдаад 2004 онд “Номинг холдинг” компани төрийн өмчид 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь хууль бус. ТӨХ-ноос зөвшөөрөл аваагүй. Энэ нь төрийн болон орон нутгийн хуулийг зөрчсөн байсан учир энэхүү хөрөнгө оруулалтыг баталгаажуулах үндэслэлгүй гэж тодорхой заасан. Мөн гэрээнд байрны метр квадратыг үнэгүйдүүлж хямдруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээнд  түрээсийн 139.4 сая төгрөгийг тусгалгүй, улсын төсөвт төвлөрүүлээгүй завшсан байгаа. Түүнчлэн түрээсийн төлбөр төлдөггүй 503 мкв талбай байгаа юм. Үүнд Ш.Баярсайхан гэгч өөрийн гэр бүлийн хамт амьдардаг.

Тодруулбал, үнэгүй талбай завшчихаад түүндээ ямар ч үнэ төлбөргүй гэр бүлийнхэнтэйгээ амьдарч, дураарай авирладаг байгаа юм. “Номин”-гийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулах үндэслэлгүй гэсэн ч 24-р байрыг дамжуулан хөрөнгө оруулалт оруулах боломжийг олгож, талууд харилцан түрээсийн гэрээг шинэчлэн байгуулаад энэ гэрээгээ ТӨХ-оогоор албан ёсоор баталгаажуулсан. Гэхдээ ингэхдээ түрээслэгч нь давуу эрхтэй хийгдсэн байдаг. Тодруулбал, зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсаны дараа буцаан авах эрхгүй гэж заасан заалтыг зөрчсөн.

-Гэрээндээ “Номин”-гийнхон ашиглалтын зардлыг тооцохгүй гэж зааснаар улсын төсвөөс багагүй мөнгө зарцуулсан гэх юм?

-ТӨХ-ны 2007 оны 42 дугаар тогтоол мөн л ялгаа байхгүй түрээсийн төлбөрт түрээсийн ашиглалтын зардалыг тооцохгүй гээд заасан байгаа. Тэгэхээр энэ өнгөрсөн 7 жилийн хугацаанд цахилгаанаас бусад зардлыг бид төлж ирсэн гэсэн үг. Улсын төсвөөс төлсөн гэсэн үг. Тэгэхээр зөвхөн 2007 оноос хойш энэ байрны дулаан, цахилгаан зэрэгт жилдээ 21.7 сая төгрөг, нийтдээ 157.7 сая төгрөг улсын төсвөөс зарцуулсан байгаа. ТӨХ-ны 42 дугаар тогтоол Түрээсийн төлбөрийн ашигтай талбайн мкв-ын доод үнэ гэж заагаад өгчихсөн байгаа. Хамгийн доод үнэ 5500 төгрөг байгаа. Гэтэл бусад гэдэг ангилалд  энэ байр яавч орохгүй. Тэгсэн энэ байрыг “Номин”-гоос подволь гэж үзэж үнийг нь бууруулж бодуулсан байгаа юм.

Ийнхүү олон жил төрийн өмчийн байранд амьдарч байсан Ш.Баярсайхан гэгч нөхрийг хуулийн дагуу байраа суллаад өг гэхэд нь эсэргүүцэл илэрхийлж олны анхаарлыг өөрийн талд татсан нь дээрх хүмүүсийн ярианаас харагдаж байна. Монголын төр үнэхээр л хүчтэй, зөв шударга байдаг юм бол энэ мэт хууль зөрчиж хөрөнгө завшдаг нөхүүдтэй хатуухан хариуцлага тооцох хэрэгтэй.

Монголын худалдааны зах зээлд өөрсдийн байр суурийг хэдийнэ олсон “Номин Холдинг″ компани нь  20 гаруй охин компаниас бvрддэг аж. Өдгөө А.Шагдарсүрэнгийн гурван хүү компаниа авч явж байгаа. Цахим ертөнцөөр бичлэг хийж олны анхаарлыг татаад байгаа Ш.Баярсайхан гэдэг нөхөр гурван хүүгийн дундах нь юм байна.

Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг жишгээр Төрийн өмчийг хувьдаа завшин олон жил улсын мөнгө идсэн дээрх нөхдүүдэд төр хүчтэй гэдгийг харуулах цаг нь болжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.24.16) 2014-07-25 12:02
      • 0
      • 0

      Түрээсийн төлбөрийн зөрүүгээ л нэхэмжилмээр юм. Засуулчаад булаагаад авч болохгүй

      Хариулах

    • Зочин

      (103.9.91.75) 2014-07-25 08:08
      • 0
      • 0

      yag ynendee Bayarsaikhan ene bairand mash ix zuil xiicen yum shyy.

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.175) 2014-07-24 23:08
      • 0
      • 0

      Төрд байдаг авилгачдын гайгаар төрийн өмчийг үнэгүйдүүлэн түрээлүүлсэн энэ асуудлыг цэгцэлж байгаа нь сайн байна. Номингийнхон давхар түрээслүүлж ашгаа аль хэдийнээ олчихсон.

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.5) 2014-07-24 22:34
      • 0
      • 0

      Shunaliin buzar ve. Tur umchuu avah ni zuv

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.101) 2014-07-24 20:30
      • 0
      • 0

      Turiin umchiig turd n ugchihuu Bayarsaihaan

      Хариулах

    • Зочинdddf

      (183.100.153.38) 2014-07-24 19:14
      • 0
      • 0

      Dabarsh bizdaa be alaad haychad tusgaagin zaluus

      Хариулах