Уучлал уучлалыг дагуулдаг...

Twitter Print
2021 оны 07-р сар 22-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Хөрш хоёр айл байжээ. Нэг айл нь нам тайван амьдардаг байсан бол нөгөө айл нь байнга хэрүүл уруултай.

Нэгэн өдөр байнга хэрүүл уруултай байдаг айлын эхнэр амар тайван амьдардаг хөрш айлдаа атаархан нөхөртөө:

- Чи хөршийнд очоод, яагаад тэд эв найртай байдгийг мэдээд ир гэв.

Нөхөр нь ХӨРШ айлынд очоод тэндээ сайтар нуугдаад, ажиглаж гэнэ.

Хөрш айлын эхнэр шалаа угааж байв. Ямар нэгэн хэрэг гарсан уу, гал тогооны өрөө орохоор яваад өгчээ.

Энэ үед түүний нөхөр гаднаас орж ирээд хувинтай усыг харалгүй асгачихаж гэнэ.

Эхнэр нь ирж нөхөртөө:

- Уучлаарай, хайрт минь миний буруу гэжээ.

- Үгүй дээ, харин чи намайг уучлаарай, миний буруу гэжээ.

Нуугдаж байсан хөрш залуу энэ яриаг сонсоод гэртээ харьжээ. Гэртээ ирэхэд эхнэр нь:

- За юу болов, харав уу? гэж асуув.

- Тийм ээ.

- Тэгээд яасан?

- Бүгдийг ойлголоо... Тэднийх бүгд буруугаа хүлээж чаддаг юм байна. Харин манайд бол бүгд зөв байхыг хүсдэг юм байна гэжээ.

УУЧЛАЛ УУЧЛАЛЫГ ДАГУУЛДАГ БА ГЭР БҮЛД БАЙХ ХАМГИЙН ГОЛ ЗЭВСЭГ ЮМ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.