
Английн премьер лигийн “Манчестер Юнайтед” клуб өнгөрсөн улиралд тааруухан амжилт үзүүлсэн. Тэд Сэр А.Фергусоны бүтээсэн бүхнийг үгүй хийж шившигт байдалд орсон хар дурсамжаа ирэх улиралд бага ч гэсэн цайруулахаар шилдэг дасгалжуулагчийг аваад байна. Зуны амралтын үеэр “Манчестер Юнайтед” АНУ-д аялан тоглолт хийж байгаа аж. Энэ хүрээнд “Лос Анжелес Галакси”-тай тоглож 7:0-ээр бут ниргэсэн юм. “Улаан чөтгөрүүд”-ээс У.Руни, Э.Янг нар тус бүр хоёр гоол оруулсан бол шинэхэн цэрэг Ж.Родригес дубль хийсэн. Д.Уэлбек нэг бөмбөг оруулж өнгөрсөн жил “Юнайтед”-ыг муу хэлж байсан бүх хүнд хатуухан хариу барьсан юм.
Голланд мэргэжилтэн Л.Ван Гааль Англид ирсэн дариудаа хэд хэдэн чухал тактик боловсруулсан. Мөн “Бразил 2014”-ын мэргэн бууч Колумбын Ж.Родригесыг авсан маш чухал наймаа болж ирээдүйд өөрсдийн байр сууриа олж авах боложмтой болсон билээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505