
“Формула 1” ангилалын 2014 оны дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Энэ оны арав дахь гараа Германд болоход нутгийн эзэн “Мерседес” багийн Н.Росберг түрүүллээ. Бямба гарагт болсон байрлал тогтоох уралдаанд багийн анд Л.Хэмилтон нь бага зэргийн осолд орж сүүлийн байранд орсон нь Н.Росбергийг түрүүлэхэд гол түлхэц болсон. Герман нисгэгч өөрт олдсон боломжийг зуун хувь ашиглан энэ онд дөрөв дэх гараандаа түрүүлж 190 оноотой дэлхийн аваргыг манлайлж эхэллээ. Өнөө жил “Мерседес” баг аварга болох нь нэгэнт тодорхой болсон. Одоогийн байдлаар “Мерседес” есөн гараанд түрүүлсэн бол “Ред Булл-Рено” нэг гараанд түрүүлж “Уильямс”, “Феррари”, “Форс-Индия”, “Макларен”, “Торо Россо”, “Лотус”, “Маруся” багууд нэг ч удаа түрүүлж чадаагүй байна.
Тамирчдыг “Мерседес”-ын Н.Росберг 190, Л.Хэмилтон 176 оноотой тэргүүлж байгаа бол “Ред Булл-Рено”-гийн Д.Риккардо 106, “Феррари”-гийн дэлхийн аварга асан Ф.Алонсо 97, “Уильямс”-ын В.Боттас 91 оноотой удаалж байгаа аж. Харин зохион бүтээгчдийн цомд “Мерседес” 366, “Ред Булл-Рено” 188, “Уильямс” 121, “Феррари” 116, “Форс-Индия” 98, “Макларен” 96, “Торо Россо” 15, “Лотус” 8, “Маруся” 2 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
Зочин
(103.10.22.242) 2014-07-24 15:49shumaher urd n turuulj l bsan baih daa.
Хариулах