Налайхын уурхайд дахин хоёр хүн амиа алдлаа

Twitter Print
2014 оны 07-р сар 24-нд 15:22 цагт
Мэдээний зураг,

Налайхын бичил уурхай руу нүүрс олборлохоор орсон хоёр хүн агаар дутагдснаас амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч мягмар гарагт гарчээ. Уул уурхайн аврах албаныханд 10.10 цагт дуудлага өгсөн бөгөөд талийгаачийг 100 метрийн гүнээс гаргасан байна.

Амиа алдсан залуу тус дүүргийн III хороонд амьдардаг байжээ. Нүүрс олборлох үедээ зургуулаа ажиллаж байсан аж. Налайх дүүргийн мэргэжлийн хяналт, цагдаагийн ажилтнууд осол гарсан газарт ажиллаж, ил уурхайн цахилгааныг таслаж, амыг битүүлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.