Эхнэр, найз бүсгүйтэйгээ дэлгүүр хэсч буй уйтгартай эрчүүд

Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс дэлгүүр, хоршоогоор хамт явах үедээ өөр өөр зан араншин гаргадаг нь батлагджээ. Арван эрэгтэй тутмын долоо нь “анчин”-ы араншин гаргадаг бол арван эмэгтэйн найм нь “цуглуулагч”-ийн дүрд хувирдаг байна. Эрдэмтдийн дүгнэснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа дэлгүүр “хэсэх” хугацаа 1 цаг 12 минутаас хэтрэх ёсгүй гэнэ. Эс тэгвээс энэ хос нэлээд том хэрүүлд хүрч болзошгүй. Уг хэрүүлийн гол шалтгаан нь эрчүүд лангуун дундуур “зорилгогүй зугаалга” хийхийг хүсдэггүйд оршдог. Гэтэл эмэгтэйчүүдийн худалдаа, наймаа хийх сонирхол хэвээр төдийгүй үүндээ дунджаар нэмж 28 минут зарцуулахад ч бэлэн байдаг байна. Дэлгүүр хэсэхдээ эрчүүд “ирсэн, харсан, худалдаж авсан” гэсэн тактикийг илүүд үздэг бол эмэгтэйчүүд шинэ, шинэлэг чанартай зүйл худалдан авах тал дээр илүү бодлоготой ханддаг. Эцсийн дүнд нэг талаас эрчүүд өөрсдөдөө хэрэгтэй зүйлийг эмэгтэйчүүдийг бодвол хурдан олж авдаг ч энэ үед эмэгтэйчүүд урт хугацаа зарцуулан шинжсэндээ эрж байгаа зүйлээ хямд бөгөөд чанартайг нь олж сонгосон байдаг байна”.

Мөн эрчүүд дэлгүүр хэсэх үеэр ам нь цангаж, гэдэс нь хонхолздог гэнэ. Дээр нь худалдааны төвүүдэд байдаг бужигнаан, үзэж амжаагүй телевизийн нэвтрүүлэг тэдний харууслыг төрүүлдэг аж. Эрчүүдийн 48 хувь нь дэлгүүрийг орхин өөр газар руу сэм зугтдаг бол гуравны нэг нь өөр дэлгүүрийг зорьдог байна. Гурван эрэгтэй тутмын нэг нь дэлгүүрийн гадаа хүлээж зогсохыг илүүд үздэг бол таван эрэгтэйн нэг нь цаг нөхцөөхийн тулд дэргэдүүр өнгөрч байгаа хүүхнүүдийг сонжих, хүлээлгийн танхимд зүүрмэглэдэг гэнэ шүү. Мөн эрчүүдийн бараг тэн хагас нь таагүй байдлаасаа болж дэлгүүр дотор хамт яваа хүнтэйгээ ам мурийдаг байна. Харин та дэлгүүр хэсэх дуртай юу?

miserable_men_shopping_20miserable_men_shopping_21miserable_men_shopping_23miserable_men_shopping_18miserable_men_shopping_17miserable_men_shopping_16miserable_men_shopping_15miserable_men_shopping_14miserable_men_shopping_13miserable_men_shopping_12
miserable_men_shopping_11miserable_men_shopping_10miserable_men_shopping_9miserable_men_shopping_8miserable_men_shopping_7miserable_men_shopping_5miserable_men_shopping_4miserable_men_shopping_3
miserable_men_shopping_1
 
  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.