Дэлхийг тойрох хүсэлтэй байсан 17 настай хүү харамсалтайгаар амь үрэгджээ

Twitter Print
2014 оны 07-р сар 24-нд 13:07 цагт
Мэдээний зураг,

Дэлхийг ганц мотортой онгоцоор тойрох хүсэл мөрөөдөлтэй байсан 17 настай хүү Номхон далайд осолдож амь эрсэджээ. Хөөрхий тэр хүүг Америкчууд эр зоригийн одонгоор шагнах нь дамжиггүй. Хүүхэд насны хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явсан Харис Сулеман хүү зургадугаар сарын 19-ны өдөр эцэг Бабарын хамт дэлхийг тойрох аялалд гарч 26-ны өдөр төрөлх Плейнфилдэдээ (Индиана муж улс) ирэхээр төлөвлөж байсан аж. 30 өдрийн дотор бараг 42 мянган км зам туулахдаа тэд 26 удаа шатахуун сэлбэх төлөвлөгөөтэй байсан ч зам зуур хоолны хордлогоос болж захгүй их далайн энг туулж чадалгүй Самоа арлуудын ойролцоо осолджээ.

Тэдний хөлөглөсөн Beechcraft Bonanza A36 онгоц тодорхойгүй шалтгаанаар унаж Харис хүү нас барсан бол аврагчид эцгийг нь одоогоор олоогүй байгаа аж. Ингэж тэдний оргилуун хүсэл мөрөөдөл биелэх хувьгүй байж.

Америкийн хэвлэл мэдээллүүдэд тэмдэглэж байгаагаар тэд Америкийн Самоа арлын нийслэл Паго-Паго хотын нисэх буудлаас хөөрөөд удаагүй осолдсон байна. Энэ үед цаг агаар сайхан байсан гэнэ.

Харис хүү өнгөрсөн зургадугаар сард нисгэгчийн эрх авсан даруйдаа замд гарсан бөгөөд урт аялалын бүхий л хугацаанд онгоцоо тэрээр өөрөө жолоодож явсан байна. Зөвхөн дэлхийн шинэ дээд амжилт тогтоох нь түүний хүсэл зорилго байсангүй, Пакистанд дунд сургууль байгуулах мөнгө цуглуулахаар төлөвлөж байсан бөгөөд үүний тулд интернет цахим хуудас http://aroundtheworld4edu.weebly.com/ тусгайлан нээж аялалынхаа тухай өгүүлэл гэрэл зургууд тавьж байсан аж. Түүний аялал дуусахад хэдхэн хоног дутуу байлаа. Эцэг хүү хоёрыг бурхан ивээг.

Америкийн өсвөр насны хүүхэд залуус адал явдалт (extreme sport) спортод сэтгэл зүрхээ эзэмдүүлсэн байдгийн харамсалтай нэг жишээ нь энэ юм.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.