Ээжийгээ хөнөөсөн залууд 15 жилийн хорих ял оноожээ

Twitter Print
2014 оны 07-р сар 24-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

П.Б гэгч нь 2014 оны 03-р сарын 15-ны өглөө согтуугаар өөрийн төрсөн эх Р.О-г зодож бие махбодид нь олон тооны гэмтэл учруулан, харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж, яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн сард шүүхэд шилжүүлжээ.

Уг хэргийг Сум дундын 14 дүгээр шүүхэд шүүж, П.Б-г бусдыг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан хэмээн үзэж, түүнд 15 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.