Их Британид баар, зоогийн газрууд зөвхөн вакцинд хамрагдсан иргэдэд үйлчилнэ

Twitter Print
2020 оны 12-р сар 01-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Их Британийн Нэгдсэн Вант улсын Эрүүл мэндийн орлогч сайд, коронавирусын эсрэг вакциныг хариуцсан Надим Захавигийн мэдэгдсэнээр тус улсад үйл ажиллагаа явуулдаг баар, зоогийн газрууд нь ирээдүйд зөвхөн коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан иргэдэд үйлчилдэг болох гэнэ.

Түүний хэлж байгаагаар Их Британийн засгийн газар коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан иргэдэд тусгай бичиг олгох талаар хэлэлцэж байгаа ба үүнд коронавирусын халдвартай хүнтэй хавьтсан иргэдийг олж илрүүлэхэд ашиглагдаж буй аппликэйшнийг ашиглаж болзошгүй гэнэ.

Орлогч сайд Надим Захави энэ талаар, "Баар, зоогийн газрууд, кинотеатрууд болон спортын төвүүд зэрэг үйлчилгээний газрууд коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгах системийг ашиглаж эхэлнэ гэж бодож байна." гэжээ.

Одоогийн байдлаар Их Британийн эрр баригчид коронавирусын эсрэг 2 вакциныг хэрэглээнд оруулах талаар хэлэлцэж байгаа ба нэг нь Америкийн Pfizer болон Германы BioNTech компанийн хамтран бүтээсэн вакцин, нөгөө нь Шведийн AstraZeneca компанийн Оксфордын их сургуультай хамтран бүтээсэн вакцин юм.

Дээрх компаниудын гаргасан вакцин ойрын хугацаанд зөвшөөрлөө авсан тохиолдолд эмнэлгүүдэд ирэх доло хоногоос коронавирусын эсрэг вакциныг нийлүүлж эхлэх аж.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world/739340

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.