Уртын дууны гайхалтай аялгуу

Twitter Print
2014 оны 07-р сар 24-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

Дуучин Б.Уянга гэх авьяаслаг охин дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж, Америкийн шоу бизнест цахиур хагалж яваа залуу уран бүтээлч. Москвад төрж, Швецарт өссөн тэрбээр Бостон хотод үндэсний Вокал болон орчин үеийн Pop, R&B урсгалаар мэргэшиж уран бүтээлээ туурвидаг. Мөн хөгжмийн карьераа өсгөхийн тулд АНУ-д очин “Berkley” хөгжмийн коллежийг төгссөн байна. Berkley коллеж нь дэлхийд дээгүүрт ордог бөгөөд Дэлхийд од Солонгосын дуучин PSY, Passion Pit зэрэг алдартнууд төгсч байжээ.

Дуучин, хөгжмийн зохиолч гээд хөрвөх чадвартай Б.Уянга дуунуудынхаа үг, аяыг өөрөө зохиодог бөгөөд 11-хэн настайдаа анх дууны хөгжим бичиж, 17 настайдаа Франц хэл дээр цомог гаргаж байжээ.

Түүнийг Бухарест хотод Холливудын алдартай кинонуудын дууны аянд аялгуу оруулан, Tina go зэрэг одуудтай хамтран дуулсан гэдгээр нь уншигчид андахгүй мэднэ.

Түүний уран бүтээл эрс, тэс хоёр урсгалыг нэгтгэснээрээ онцлог. Түүний өвөрмөц хоолой нь уртын дуунаас Pop руу амархан шилжиж чаддаг байна.

Дуучин Б.Уянга өмнө нь Америкийн нэр хүндтэй Symphony Han болон Hatch Shell зэрэг газруудад дуулж байжээ. Мөн Blue Cantrell, Angelique Kidjo, Tselot Seyoum, Milo Coello, Arturo Cardels зэрэг алдарт уран бүтээлчидтэй хамтран ажилласан байсан авьяаслаг уран бүтээлч юм. Ингээд түүний мэргэжлийн симфони оркестрын хамт уртын дууны хэмнэлээр “The Dark Knight” киноны хөгжмийн аялгууг хэрхэн мэдэрч дуулж буй дүрс бичлэгийг хүргэж байна. 

uyanga8uyanga4

uyanga10uyanga2uyanga5uyanga27uyanga28uyanga190uyanga-boldbaatar-04UyangalUyangamUyangapUyangaruyanga02uyanga11uyanga13uyanga14uyanga15uyanga16uyanga18Uyanga19uyanga20uyanga21uyanga22

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.