Хангал нуур

Twitter Print
2021 оны 07-р сар 03-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

Хангал нуурын дэргэд оччихоод бодож зогссон зүйл маань энд ямар ч жуулчны бааз барьж болохгүй, яг энэ сайхан байгалиар нь хамгаалж “жуулчдын түр зогсох цэг” л байлгах хэрэгтэй гэж бодсон.

Яагаад гэвэл баруун талдаа хэдэн км зайд Хар зүрхний Хөх нуур гээд хоноглох газар, зүүн хойхно талдаа Балданбэрээвэн гээд бас нэг хоноглодог газартай. Аль хэдийнэ 2012 онд “Байгалийн дурсгалт газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авчихсан байсан шүү. Ер нь бол онцгой сонин тогтоц, түүхийн ул мөрийг онцлон “дурсгалт газар” ангиллаар хамгаалдаг. Нуураас холгүй нэг чухал дурсгал байдаг нь Дунд Жаргалантын буган хөшөө юм. Монголд бүртгэгдсэн 1241 буган хөшөөний тархалтын хамгийн зүүн хил хязгаар нь болдог онцлогтой.

Хангал нуур нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хурхын гол ба түүний цутгал Жаргалант гол хоёрын хооронд оршдог мөстлөгийн гаралтай нуур юм. Урт нь 2км, өргөн нь 500-1200м, талбай нь 1.5 км.кв. Усны тунгалагшилт 1.6 м хүртэл, хамгийн гүн нь хойд хэсэгт 2.3 м хүрнэ. Нуурын өмнөд хэсэгт сэтэрч үүссэн жижиг ховилоор горхи урсан гарч Жаргалантын голд цутгадаг учраас Хангал нуур нь урсгал нуур болно.

Хангал нуур байгалийн дурсгалт газрын бүсэд амьдардаг ховор зэрлэг ан амьтдыг төлөөлүүлэн зүүн талд нь буга согоо хоёрын баримал, баруун талд нь хандгай зэрэг амьтдын дүрс бүхий хөшөө бий.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.