Ахмадын холбоо: Сэтгэл хөдлөлөөр нэг удаа зээл тэглэх бус, тэтгэврийн хэмжээг нэмж зөрүүг арилга

Twitter Print
2020 оны 01-р сар 07-нд 16:13 цагт
Мэдээний зураг,

ҮАБЗ-өөс ахмадын зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасныг Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны мэндчилгээндээ дурьдсанаар ард иргэдийн дунд талцал, бухимдал үүсч эхэлсэн юм.

Ахмадуудын зээлийн хэмжээ, хугацааны ялгаа, зээлийн зориулалтаас шалтгаалж хэрхэн тэглэх бодлого нь тодорхойгүй, тэтгэврийн зээл авахгүйгээр амьдралаа арай ядан зохицуулж байгаа ахмадуудад нөхөн төлбөр олгох эсэх, байгалийн баялгийг Үндсэн хуулийн заалтад нийцүүлэн бүх ахмадад адил тэгш, шударга хуваарилагдах эсэх асуудлыг анхааран үзэж зөв шийдвэрлэх талаар Монголын ахмадын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлын цаана маш олон хууль дүрэм зөрчих үйлдэл гарч байгаа тул уг хуулийн төсөлд няхуур хандахыг ахмадуудын төлөөлөл хэлж байна. Учир нь өнөөдөр заримыг нь баярлуулж, заримыг нь гомдоох шийдвэр гаргалгүйгээр цаашид ч ахмадуудын амьжиргааг дэмжсэн зөв тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэдгийг тэд онцолж байна. 

Түүнчлэн:

  • Тэтгэврийн зээлийг тэглэх хувилбар нь нэг хэсэг ахмадуудын амьжиргааг түр зохицуулсан өрөөсгөл асуудал тул тэтгэвэр, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх 

  • Тэтгэврийн зөрүүг арилгах талаар үе үеийн төр засгийн газраас бодлого мөрийн хөтөлбөртөө тусгасан боловч одоо болтол арга хэмжээ аваагүй. Сүүлийн 6-7 жилд сард 20 гаруйхан мянган төгрөг нэмсэн болж адил ажил, мэргэжлийн хүмүүсийн тэтгэврийн зөрүү нь улам холдож ахмадууд хохирсоор байна. Тиймээс нэгэнт хөрөнгийн эх үүсвэр бий болсон энэ боломжийг ашиглаж, тэтгэврийн зөрүүг арилгахад хөрөнгө гаргах, эхний ээлжинд 70 ба түүнээс дээш настай 78 мянга орчим ахмадын тэтгэврийн зөрүүг бүрэн арилгаж наад зах нь 150 мянган төгрөг сар бүр зөрүүд нь олгохоор тооцоход жилдээ 140 гаруй тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэх 

  • Ахмад настнуудыг өдөр тутмын амьжиргааны баталгаатай орлого болох тэтгэврийг арилжааны банкуудын бизнесийн үйл ажиллагаа явуулах, ашиг олох бүтээгдэхүүн болгож ирсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, зайлшгүй шаардлага гарсан нөхцөлд гурав хүртэлх сарын тэтгэврээ хүүгүйгээр урьдчилан авдаг хуулийн зохицуулалт хийж өгөх

  • Сөрөг үр дагавар гаргахгүйгээр зургаан сая хүртэл төгрөгийн зээлийн өрийг тэглэх

  • Зах зээлийн зарчимд нийцсэн, хамгийн гол нь ахмад настан иргэн бүр шударга, адил тэгш хүртэл зарчмаар сэтгэлийн хөөрөлд өртөлгүй шийдвэр гаргахыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.121) 2020-01-11 21:19
      • 0
      • 0

      сайхан байна уу 55 дээш настай тэтгэвэртэй орж чадаагүй байж байгаад цалингийн зээлэй нас барсан хүний зээлийг хааж болодгүй юм уу

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.7) 2020-01-09 02:05
      • 0
      • 0

      Улсад төлсөн татвараараа ялгаатай тогтоогдсон болхоос ялгаад өгчихсөн биш тэнэгтэж өгөх юмаа

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.106) 2020-01-08 19:21
      • 0
      • 0

      anhnaasa chadhgvi bj yu gj yum yridag bn hvvhd huurch bgaa yum hogshchvvlig huurd garin nas zaahaar chn jinihen ylgawr vzj bg yum bishvv

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.30) 2020-01-08 15:23
      • 0
      • 0

      Дэмжиж байна бүх ахмадуудад баялгаа алил тэгш хуваах нь маш зөвөө

      Хариулах

    • Зочин

      (202.126.88.132) 2020-01-08 15:11
      • 0
      • 0

      Дэмжиж байна. Санал нэг байна. Бас л чинээлэг хэсэгт зориулсан хууль болж байна. Жинхэнэ ядуучууд чинь зээл авч чадахгүй хүүг нь төлөх боломжгүй хэсэг нь хоцорлоо. Ахмадын зээлийн хүү бага учир ахмадынхаа нэрээр авсан хүүхдүүд ах дүүсийн нь бизнесийн зээл шүү дээ.

      Хариулах

    • уншигч

      (202.9.41.4) 2020-01-08 08:12
      • 0
      • 0

      Зөв өө зөв.Нийгмийг талцуулж ахмадуудыг ялгаварлан гадуурхсан наад шийдвэрээ эргэн хар.Өгвөл бүгдэнд нь өг Чадахгүй бол сонгуулийн шоу хийхээ боль.

      Хариулах

    • Zochin

      (203.91.115.43) 2020-01-08 06:59
      • 0
      • 0

      Zuw.zuw

      Хариулах

    • Зочин

      (192.82.68.132) 2020-01-07 19:59
      • 0
      • 0

      Tiim shvv zow sanagdlaa er ni zeel teglesnees zorvvg oirtuulj tetgewriin dood hemjeeg hodolmoriin holsnii dood tvwshind hvrgeh ni zow shiidel shig sanagdaj bna

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.65) 2020-01-07 19:10
      • 0
      • 0

      Маш зѳв шүүдээ. Маш их баярлалаа.

      Хариулах