Манай шигшээ баг хэсгээсээ гарах боломжтой

Twitter Print
2014 оны 07-р сар 24-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Ирэх онд хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэхүү тэмцээний урьдчилсан шатанд манай тамирчид хүч сорьж байгаа аж. Гуам улсад энэ сарын 21-нээс 25-ны хооронд Монгол, Макао, Умард Марианы арлууд, Гуамын шигшээ нэг хэсэгт өрсөлдөж байна. Өчигдөр хэсгийн хоёр дахь тоглолтууд бол Гуам-Монгол 2:0, Умард Марианы арлууд-Макаог 2:1-ээр хожсон аж. Тэмцээнийг зохион байгуулагч Гуам дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол Монгол, Марианы арлууд гурван оноо, Макао нэг оноо авчээ. Хэсгийн сүүлийн тоглолтод Монгол-Макао, Гуам-Марианы арлуудтай учраа таарсан. Хэрэв Монгол өрсөлдөгчөө хожиж Гуам ялагдал хүлээвэл манай тамирчид дараагийн шатанд шалгарна. Энэ хэсгээс шалгарсан баг урьдчилсан тэмцээний хоёрдугаар шатанд Тайвань, БНАСАУ, Хонгконгтой тоглох эрхтэй болно.

Нэгдүгээр шат

Улсын нэр

Тоглосон

тоглолт

Хожил

Тэнцээ

Хож\дол

Гоолын зөрүү

Оноо

1

Гуам

2

1

1

0

3-1

4

2

Монгол

2

1

0

1

4-2

3

3

Марианы ар

2

1

0

1

2-5

3

4

Макао

2

0

1

1

2-3

1

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.