Гоолиг туранхай байхын тулд өсгөлөн хүмүүстэй хоолоо хуваалцаж бай

Twitter Print
2021 оны 08-р сар 24-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

ГОО ҮЗЭСГЭЛЭН...

Гоо үзэсгэлэнтэй байдаг нууцаа дэлгээч гэж тэднийг гуйхад Аудрей Хепбурн (Audrey Hepburn, 1929-1993) ингэж хариулжээ:

Энэ үгсийг түүний оршуулгын арга хэмжээн дээр уншсан байна.

"Анхаарал татахуйц уруултай байхын тулд эелдэг үгс хэлж бай.

Хайр татам царайтай байхын тулд хүмүүсийн сайн талыг хайдаг бай.

Гоолиг туранхай харагдахын тулд өсгөлөн хүмүүстэй хоолоо хуваалцаж бай.

Сайхан үстэй байхын тулд хүүхдийн хуруунуудыг өдөрт нэг удаа хүргэж бай.

Биет зүйлээс илүү хүмүүст засвар хэрэгтэй, тэдэнд эрхлэх, сэрэх, хүсэгдэх, хамгаалагдах хүсэл бий.

Хэзээ ч, хэнийг ч бүү цааш түлх.

Чамд тусламжийн гар хэрэгтэй болвол чамд хоёр ч гар байгаа гэдгийг санаж яв.

Нас ахиад ирэхээрээ чи хоёр гарны чинь нэг нь өөртөө туслах, нөгөөх нь бусдад туслах зориулалтай юм байна гэдгийг ойлгох болно.

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн өмссөн хувцастаа, эсвэл царайндаа, эсвэл үсний засалтдаа байдаггүй юм.

Гоо үзэсгэлэнг түүний нүднээс олж харж болно, яагаад гэвэл тэр чинь түүний зүрхийг нээх хаалга, дундаршгүй хайрынх нь ундарга юм.

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн түүний гоо энгэсэгт байдаггүй, харин түүний жинхэнэ гоо үзэсгэлэн нь зүрх сэтгэлд нь оршдог.

Гоо үзэсгэлэн гэж түүний хайр түгээдэг уян зөөлөн зан, илэрхийлж татдаг хүсэл тачаал юм.

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн жил ирэх тусам улам нэмэгддэг."

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.