
Дэлгэр зуны өдрүүдийн нар нь илчтэй, хөрс нь шимтэй байдаг болохоор “Дэлхий дэлбээлдэг” хэмээн монголчууд эртнээс бэлэгшээж ирсэн билээ. Хүн бүр сэтгэлдээ мод нахиалан ургуулж, орчин тойрондоо зулзаган мод тарьвал их хотын бохир агаар өдөр ирэх тусам ариусч, хогтой орчин цэвэршиж, ногоон бүс, эрүүл орчин таныг угтана.
Тиймээс амьдарч, ажиллаж буй орчиндоо цэвэр цэмцгэр, эрүүл агаар бэлэглэн мод тарьцгаая. Хорвоод хүн болж мэндэлсэн эрхэм танд заавал хийх учиртай гурван эрхэм зүйл байдгийг мэдэх үү. Түүний нэг нь мод тарих юм. Үргэлжийн мөнх тэнгэрийн цэнхэр цээж өөд тэмүүлж ургах моддыг харахад сэтгэлд ямар сайхан мэдрэмж төрдөг билээ.
Тэрхүү хүний сэтгэлийг хөгжөөх моддын үндсийг суулгасан эрхэм Танд баярлалаа. Хэрвээ мод тарьж амжаагүй бол өнөөдөр өөр өөрийнхөө орчинд мөнх наслах мянган навчист мод суулгацгаая.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.