Хятадын иргэн Чен Си 13 жилийн хугацаанд 321 хүнийг амиа хорлохоос аварчээ

Twitter Print
2021 оны 01-р сар 22-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

13 жилийн турш амралтын өдрүүд болгондоо Хөх мөрний гүүрэн дээгүүр эргүүл хийсэн хүн юм. Тэрээр нэгэн тоо баримт сонссон бөгөөд Хөх мөрний яг энэ гүүрээс 38 жилийн хугацаанд 2000 хүн үсрэн амиа хорлосон байв.

Олон жилийн турш тэрээр асар их туршлагатай болж, гүүрэн дээр амиа хорлохоор төлөвлөж байгаа эсвэл зүгээр л ус руу харж байгаа хүнийг бараг л ар нуруунаас нь тодорхойлж чадна. "Ихэвчлэн тэдний толгой, мөр, өгзөг, хөл нь огт хөдөлгөөнгүй байдаг. Учир нь тэдний толгойд үхэх гэсэн ганц бодол байдаг" гэж Чен хэлэв.

Аврагдсан ч дахин амиа хорлохын тулд гүүр зүглэж байгаа хүн мөн ус залгисан хүнийг сэргээн амьдруулах ёстой учир их цаг орох тул тэрүүхэн хавьд боломжийн хоёр өрөө байр түрээслэдэг. Тэрбээр орон нутгийн хоёр их сургуультай хамтран ажилладаг бөгөөд оюутнууд ирээдүйн сэтгэл судлаачид хэрэгцээтэй хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг сайхан сэтгэлт эр юм.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.