Г.Дэлгэрмаа П.Энхмөнхтэй ярьсан бичлэгээ цацжээ

Twitter Print
2014 оны 07-р сар 23-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

"Мон Эрдэнэ" группын ерөнхийлөгч П.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх Г.Дэлгэрмаагийн асуудал цахим ертөнцөөр нэг тархсан. Хамгийн сүүлд гэхэд Г.Дэлгэрмаа П.Энхмөнхийн утасны ярианы бичлэгийг дэлгэнэ гэж мэдэгдэж байсан. Тэгвэл уг бичлэгээ "youtube"-д байршуулжээ. Мөн П.Энхмөнх өөр рүү нь эхэлж өдөж, цээж нүцгэн зургаа илгээж, уулзах санал тавьж, өдсөн өнгө аястай мессэж илгээж байсан гэх баримтыг мөн дэлгэлээ. 

П.Энхмөнхтэй ярьсан утасны бичлэгийнхээ талаар Г.Дэлгэрмаа "Мон-Эрдэнэ" группын захирал, уяач Пунцагбалжирын Энхмөнх нь 2013.10.14-ний өдөр СБД 3-р хорооны нутаг дэвсгэрт ажил хэргийн шугамаар гэж уулзсан эмэгтэйгээ тухайн эмэгтэйн ажлын байранд, сарын тэмдэг ирсэн vед нь хvч хэрэглэн бэлгийн дур хvслээ хангасан нь Цагдаагийн мөрдөн байцаалтаар дөрвөн удаа нотлогдон Эрvvгийн хуулийн 126.1 буюу Хvчингийн зvйл ангиар 5 жил хорих ял тооцогдсон. Гэтэл Тойргийн 1-р прокурорын газрын хяналтын прокурор П.Мөнхцэцэг нь албан тушаалын байдлаа урвуулан эсвэл хээл хахуульд автан vгvй бол тус хэрэгт хамгийн сvvлд хийгдсэн ажиллагаа буюу холбогдогч нарын Сэтгэцийг шалгах ажиллагааны vр дvнд П.Энхмөнх нь Сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн тодорхойлолт гарсан бол Эрvvгийн хуулийн 75-р зvйл ангиар ял тооцохгvй гэх мэт vл мэдэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгvй болгосон байна.

Миний зvгээс Уг процесст холбогдох гомдлоо АТГ гэх мэт дээд шатны байгууллагад хандан бичсэн байгаа. Энэхvv бичлэг нь 2014.10.15-ны өдөр Энхмөнх өөрийн 99115419 дугаарын утаснаас надруу залган ярьсан ярианы бичлэгээс авсан. П.Энхмөнх хуулиар сургууль төгссөн, мөн өмнө яг энэ хэлбэрийн удаа дараагийн vйлдлээ тохирох хэлбэрээр дарж гаршсан шинжтэйгээр маш сурцтай ярьж байсан бөгөөд эхэндээ намайг ална, би чамайг танихгүй гэж ярьж байсан беөгөөд Цагдаагийн газрын гадаа байна, надад чиний vйлдлийн чинь бичлэг байгаа гэж хэлэхэд тэрээр vйлдлээ баталж надаас уучлалт гуйсан хэсэг нь энэ байна. Эрvvгийн хvнд гэмт хэрэг хийчихээд уучлаарай гээд өнгөрдөг юм бол хууль гэж байгаад яах юм бэ.

Сэтгэцийн өвчтэй юм бол энэ хvнээр удаа дараалан ийм vйлдэл хийлгvvлээд сул явуулаад байж болдог юмуу?!! Надаас гадна олон хохирогч байхад хуулийнхан яагаад энэ хvний vйлдлийг дарж хэргvvдийг нь хаасаар байдаг юм бэ?!!! Энэ улсад Эмэгтэйчvvдийн эрх гэж байна уу?! Шударга ёс хаана байна вэ?!!! Та бvхэн энэ бичлэгийг шудрага ёсны vндсэн дээр цааш тvгээж нийгэмд сэрэмжлvvлэг болгоно уу.
МОНГОЛ УЛСАД ШУДАРГА ЁС ТОГТОХ ЁСТОЙ!!!" хэмээн бичжээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлт. Энэхүү дүгнэлтээр П.Энхмөнх, Г.Дэлгэрмаа нар бэлгийн харьцаанд орсныг нотолжээ

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.