Хонины сүүл давслах арга

Twitter Print
2020 оны 12-р сар 27-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Орц:

1. Хонины сүүл 1 ширхэг

2. Давс 150 грамм

3. Ус 1 литр

4. Лаврын навч 5 ширхэг

5. Сармис 5 хумс

6. Хар чинжүү 20 ширхэг

*1литр усанд лаврын навч, хар чинжүү хийж 5 минут буцалгаж тасалгааны дулаан хүртэл хөргөнө.

*Хонины сүүлийг махтай годонгоос салгаж 4см өргөнтэй хэрчиж шилэн саванд хийнэ. Сүүлний завсраар сармис нарийхан хэрчиж хийнэ.

*Дээрээс нь уусмалаа хийж тасалгааны дулаанд гэрэлгүй газар 2 хоног, хөргөгчинд 3 хоног хадгална.

*5 хоногийн дараа уусмалаас гаргаж хуурай цаасаар арчина. Шууд идэж болно. Гадуур нь халуун ногоо амтлагч түрхэж хадгалж болно.

* Хонины сүүл зөвхөн тохирсон хэмжээний давс л шингээж авна. Илүү давс авахгүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.