Аваргуудын дундуур орж ирсэн озэки даваагаа ахиуллаа

Twitter Print
2014 оны 07-р сар 23-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн Нагоя башё үргэлжилж байна. Өчигдөр зуны тэмцээний арав дахь өдөр 69 дэх ёкозүна Хакухо маэгашира Такэиказэг давж ганцаараа нэг ч уналгүй башёг тэргүүлж байгаа бол Монголын их аваргууд болох Харумафүжи, Какүрюү нар хоёр унаа, найман даваатай араас нь нэхэж байна. Арав дахь өдөр Харумафүжи Тамавашиг давсан бол Какүрюү Гоэйдод өвдөг шорооджээ. Энэ өдрийн хамгийн сонирхолтой барилдаан нь хоёр озэкигийн тулаан байлаа. Котошёогикү түрүүлэх хэмжээнд барилдаж нутгийн хөгжөөн дэмжигчдээ баярлуулж байгаа. Өчигдөр Кисэносато өвдөглүүлж есөн даваа, нэг унаатай тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээндээ үлдсэн.

Манай бусад бөхчүүдийн хувьд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6 даваа, 4 унаа, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 4-6, Токитэнкү А.Хүчитбаатар 4-6, Кёкүтэнхо Н.Цэвэгням 4-6, Азүмарюү С.Тодбилэг 5-5, Араваши Э.Дөлгөөн 5-5 гэсэн амжилттай энэ сарын тэмцээнээ үргэлжүүлж байна.

Харин жюүрёо зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Гүржийн бөх Точиношиний хамтаар есөн даваа, нэг унаатай бусад бөхчүүдээ тэргүүлж байгаа бол Монголын дөрвөн бөх дээрээсээ хоёр дахь зиндаанд хүч үзэж байгаа аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.