Зөв сэтгэлтэй хүмүүний үйлс өөдлөн дэвждэг

Twitter Print
2020 оны 01-р сар 05-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Энэ өдөр болбоос Хажод бурханы буулттай Ханд Дагинис хуран чуулдаг өдөр юм. Ханд Дагинис нь Асрал хайр, авах гээхүйн ухаанаар ашид олны төлөө зүтгэх хэн бүхний зам мөрийг тэтгэн ивээж үйлсийг нь түргэнээ бүтээх ам тангарагтай бурхад юм.

Ханд Дагинисын хамгийн эрхэм нь Хажод бурхан бөгөөд V Богдын үеэс Хажодын чогыг их хүрээнд хурдаг болсноос инагш тасраагүй өдгөөтэй золгож Зүүн хүрээ Дашчойлин хийдэд сар бүрийн шинийн 10, хуучны 25-нд хурж байна. Энэ хурал нь Хажод бурханыг урин залж ирүүлээд тахил балин өргөж, авшиг хүртэн бие, хэл, сэтгэлээ адислан Хажод бурханы мөн чанарт оршиж амьтны тусыг үйлдэх хүч чадлыг эрхшээнэ.

Түүнээс үйлс даатгалыг үйлдээд ачлалын хариуд мандал өргөж тансаг ариун идээгээр дээжлэн тахина. Мөн түүнчлэн аялгуу эгшгээр магтан баясгаж дахин дахин учрахын ерөөл талбин залбирч өлзий хутаг оршоох зэрэг зан үйлээр өргөн дэлгэр хурдаг хурал юм. Хажодын ном бүтээлд өгүүлэхдээ, намайг шүтэн залбирсан хар шар ялгалгүй бүгдийн үйлсийг түргэнээ тэтгэнэ хэмээсэн байдаг тухай багш нар айлддаг. Тиймээс та бүгдийн үйлсийг мөн түргэнээ тэтгэх нь магадтай болой. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.